“WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” хуанлид багтсан арга хэмжээнүүд2023, 1 сар 2. 8:46

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Засгийн газрын 2022 оны 350, 371 дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог баталсан. Энэ хүрээнд зургаан дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж, олон улсад зарлах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлан, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар ажиллаж, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хурлаар хуанлийн төслийг хэлэлцүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Түлхүүр үг батлах тухай” 410 дугаар тогтоолтой уялдуулан хуанлийн нэрийг “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” гэж нэрлэж, Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг тусгажээ. Төр болон хувийн хэвшил, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагууд харилцан санал солилцож, 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай арга хэмжээний хуанлийг боловсруулсан байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа2022, 11 сар 29. 16:20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Манай улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож үүрэгт ажилдаа орсон Элчин сайд Р.Буанганд Ерөнхий сайд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийнэ2022, 11 сар 23. 10:32

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ. 

Эрээнцав Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг шинэчлэхэд ОХУ-тай хамтарч ажиллана2022, 11 сар 17. 10:45

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дугаар хуралдаан ОХУ-д болж байна. Хуралдаанаар зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ойлголцолд хүрлээ гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзав2022, 11 сар 6. 11:46

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзлаа. 

Элчин сайд Г.Мөнхбаяр Израилын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа2022, 11 сар 2. 12:12

  Монгол Улсаас Израил Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр Израил Улсын Ерөнхийлөгч Ицхак Херцогт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Г.Мөнхбаяр уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Херцогт уламжлаад, Монгол, Израилийн харилцааг хөгжүүлэх, хоёр ард түмэн хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв

Америкийн визний ярилцлагын цаг нээгдлээ2022, 11 сар 1. 15:02

Монгол улсад суугаа Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс өчигдөр цагаачлалын бус визний ярилцлагын цаг захиалгаа нээснээ албан ёсоор мэдэгдэв.  Нийт 10 мянган ярилцлага хийхээс 6000 нь аялал жуулчлал, бизнесийн B1, B2 визний цаг юм байна. Виз мэдүүлсэн хүмүүс ярилцлагын цагаа дөрвөн удаа солих боломжтой бөгөөд www.ustraveldocs.com хаягаар нэвтэрч ярилцлагын цаг товлох болон товлосон цагөө өөрчлөх боломжтой юм.

Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нар зөвлөлдлөө2022, 10 сар 18. 14:08

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалтыг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Есдүгээр сард гадаадын 1018 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ2022, 10 сар 10. 13:17

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны есдүгээр сард 2180 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 623 гадаадын иргэнд виз, 29 улсын 529 иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1018 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэрүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав5 сар 14. 15:37Өвөрхангайд болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтад 400 хүн оролцлоо5 сар 14. 15:32Монголын хоёр уулчин Эверестэд сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр болжээ5 сар 14. 15:27Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын эрхээ авлаа5 сар 14. 15:21Маргааш Олон улсын гэр бүлийн өдөр5 сар 14. 12:24С.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна5 сар 14. 12:19Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна5 сар 14. 12:09Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ5 сар 14. 10:11"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"5 сар 14. 10:06“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа5 сар 14. 9:58“Хүүхдийн хөгжил, суралцах үйл”-ийн загварыг танилцуулах сургалт хийлээ5 сар 14. 9:48Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ5 сар 14. 9:01Говьсүмбэр аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын эхний нээлтүүд боллоо5 сар 14. 8:42Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 сар 14. 8:31Өнөөдөр хоёр хар мэнгэтэй шар бар өдөр5 сар 14. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 14. 8:23Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.