Т.Мөнхсайхан : “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, зөв хэрэглээнд УРИАЛАХ зорилготой


11-р сарын 28
21 цаг 01 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Энэ тал дээр бодлогын түвшинд ямар ажлууд хийгдэж байгаа талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.

Монголчууд үеийн үед архидалттай их, бага хэмжээгээр тэмцэж ирсэн. Энэ удаа Ерөнхийлөгчийн бодлого нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

Манай улс архидалт, архины зохисгүй хэрэглээний тал дээр олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд судалгаанд тулгуурласан дорвитой бодлого хэрэгжээгүй.  Социализмын үед архидалтыг үзэл суртлаар жигшээх, албан байгууллагаас нь хариуцлага тооцох, кино урлагаар дамжуулан сөрөг үр дагаварыг нь харуулах зэрэг алхамууд хийгддэг байсан байна. Харин 1990 оноос хойш энэ тал дээр нэгдсэн бодлого хэрэгжээгүй хаягдсаны улмаас архидалт нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн.

Тухайлбал,  2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн. Өнөөдөр жилд  3500- 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус нөлөөний улмаас нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барсан. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна. Манай улс жилдээ 120 сая литр согтууруулах ундааг дотооддоо үйлдвэрлэж байна. 21-с дээш насны нэг хүнд  нэг жилд  54 литр согтууруулах ундаа, үүнээс хатуулаг өндөртэй  архи 12 литр оногдож байгаа нь үндэсний хэмжээнд дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид бидний төсөөллөөс илүү аюул учрахад ойрхон байгааг харуулж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс, нийгмээрээ архидалт, зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалж, энэ тал дээр бодлогын урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг гарч, 9 заалт бүхий бодлогын ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгсөн.

Үүний үр дүнд нийгэмд архи, согтууруулах ундааны нөлөөтэй эрүүл мэндийн хор хөнөөлийг бууруулах, онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин  архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн хувьд маш олон эерэг үр дүн бодитоор гарах юм.

Энэ жилийн хувьд дээрх бодлогын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

Нэн тэргүүнд архины хатуулгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил хийгдсэн. Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн 38 хувийн хатуулгийг 2 хувиар бууруулах хууль хэрэгжиж эхэлнэ.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундааны хэрэглээ, олон улсын туршлага, татварын тооцоолол гэх мэт суурь судалгааг хийсэн.  Судалгаа, нотолгоонд тулгуурлан бодлого, шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг үнэлэх  тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн архины зохисгүй хэрэглээний талаар олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг 6 үе шаттайгаар зорилтот сегментүүд рүү хэрэгжүүлэхээр эхлүүлсэн.

Үүний нэг нь “Намайг алгас” нөлөөллийн аян юм. Бид энэ удаагийн аяныг Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

“Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, шинэ сонголт, зөв хэрэглээ, амьдралын хэв маягт уриалах зэрэг нөлөөллийн ажлууд хийгдэж байна.

Энэ тал дээр бусад улс орны үр дүнтэй ажлуудыг судлаад үзэхэд эрүүл ирээдүйг төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн, соён гэгээрүүлэх ажлыг давхар хэрэгжүүлж явсан байна. Нэг талдаа хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай ч, нөгөө талдаа хэрэглэгчийн хандлагыг өөрчлөх, зөв зохистой хэрэглээг бий болгоход түлхүү чиглэх нь урт хугацаанд эерэг үр дүнг үзүүлдэг.

Түүнчлэн архины хамааралтай болсон хүмүүсийг эмчлэх тал дээр 21 аймагтай хамтран ажиллахаар болсон.

Өмнө нь албадан эмчилгээгээр цөөн газруудад хорт зуршлаас нь гаргахыг түлхүү ажиллаж байсан. Харин одоо ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой, сайн дурын үндсэн дээр хорт зуршлаасаа салах эрмэлзэлтэй хүмүүсийг эмчлэх тал дээр 21 аймгийн удирдлагууд, ХЗДХЯ, ЭМЯ, НЗДТГ, ИТХ-иудын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд гээд шат шатны байгууллагатай бодлогын түвшинд уялдаж, хамтран ажиллана. Бид ирэх сарын 14-нд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон төрийн бус бүх түвшний шийдвэр гаргагч нарыг хамруулсан улсын хэмжээний чуулганыг зохион байгуулна.  

Архины хамаарал, донтох нь олон улсын ангилалд багтсан бие даасан өвчин учраас эмийн, сэтгэл засал, зан үйлийн гээд цогц урт хугацааны мэргэжлийн эмчилгээ шаарддаг тул энэ чиглэлд эмнэлгийн тусламжийг хөгжүүлнэ.

Архины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт бий юу?

АНУ-д онцгой албан татварыг гурван хувиар нэмэгдүүлэхэд спирт, архины хэрэглээ 5,1 хувиар, шар айрагны хэрэглээ 3,2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь хүн амын өвчлөлд ямар нөлөө үзүүлснийг судалсан. Татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан байна. Харин шар айрагны үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин 9-30 хүртэлх хувиар буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд байна. Гол нь зөв бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарч чадвал маш өндөр үр дүнд хүрэх боломжтой.

Үүнээс үзэхэд зөв бодлого хэрэгжүүлж чадвал архи, согтууруулах ундааны хэрэглээг 20 хувиар бууруулах боломжтой гэж харж байна.

Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр татварын аргаар архидалтыг бууруулж чадах уу?

Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсээр ирсэн. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон.

Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар авч явдаг. Тиймээс нэг талдаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлогоо хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ. Манай улс энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ улам нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин өссөөр байна. 2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ.

Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.

Түүнчлэн манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй байна. Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрч тэр хэмжээгээр архины шалтгаант нас баралт нэмэгдэнэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урт хугацаанд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь чухал алхам юм.


Эх сурвалж: arslan.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.