Б.Баярсайхан: Хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдүүлээгүй албан тушаалтанд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авдаг


2-р сарын 6
18 цаг 26 минут

Улсын хэмжээнд ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхантай ярилцлаа. Б.Баярсайхан: Хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдүүлээгүй албан тушаалтанд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авдаг

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор алба тушаалтан хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд байна вэ? 

Манай байгууллага нь нийт 18 дахь жилдээ нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн, шалгаж байна. Энэ жилийн тухайд 50 орчим мянган албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос өнөөдрийн байдлаар 35 мянга буюу 70 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан байна. Үлдсэн 15 мянган албан тушаалтан хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгээ шинэчлэн гаргаж хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой. 

Албан тушаалтнууд ХАСХОМ-ийн мэдүүлгээ шинэчлэн гаргаж байгаа явдал нь шударга ажилласан гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр болдог. Нөгөө талаараа манай байгууллага нь нийт хөрөнгө орлого мэдүүлсэн албан тушаалтны мэдүүлгийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг. Үүнээс иргэд нийтийн албан тушаалтан хэр шударга ажилласан байна вэ гэдэгт хяналт тавьдаг. Иргэд албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд манай байгууллагад гомдол, мэдээллээ өгөөд шалгуулах эрх зүйн орчин байгаа. 

ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд ямар байгууллага сайн мэдүүлсэн байна вэ? 

2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Баянхонгор аймгийн ИТХ-ын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байна. Харин УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, БХБЯ-д мэдүүлэг гаргах явц бусад байгууллагуудтай харьцуулахад бага байна. 

Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ийг хэр сайн мэдүүлж байна вэ? 

Сүүлийн хоёр жилээс үзэхэд ХАСХОМ гаргах ёстой албан тушаалтнууд бүгд гаргаад хэвшчихсэн байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр албан тушаалтнууд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээд сурчихсан байна. Нөгөө талдаа төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага дээшилж байгаагийн нэг илэрхийлэл болж байна. Энэ ажлыг улсын хэмжээнд явуулахад АТГ-аас гадна төрийн шат шатны байгууллагуудын энэ ажлыг хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж байдаг.

ХАСХОМ-ийн шалгалт явуулдаг. Энэ талаар ярихгүй юу? 

Манай байгууллага нь 2008 оноос хойш нийт 5400 ХАСХОМ-ийг шалгасан байна. Жилд дунджаар 300, 400 орчим албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгадаг бөгөөд өнгөрсөн онд нийт 366-г шалгаж 93 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн байна. Хариуцлага нь сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээг авдаг. 

Шалгах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ ?

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэж хоёр үндсэн шалгах хэлбэр байгаа. Төлөвлөгөөт гэдэг нь эрсдэлийн систем гэх тооцоолол ажиллуулж байдаг. Энэ нь мэдүүлгээ гаргасан 50 орчим мянган албан тушаалтны мэдүүлгүүдийг он дарааллын хувьд яаж өсөж байна вэ, доторх мэдүүлэгт мэдээлэгдэж байгаа хөрөнгө орлого зээл ашиг сонирхлын бүтцүүд ямар өөрчлөлт гарч байна вэ, хэвийн бус зүйл ажиглагдаж байна уу, гэдгийг эрэмбэлээд байж байдаг гэсэн үг. Бид үүн дээр үндэслэн хамгийн эрсдэл ихтэй, хөрөнгөд өөрчлөлт орсноос нь эхлээд төлөвлөгөөт шалгалт хийдэг. Төлөвлөгөөт бус гэдэг нь олон нийтийн дэмжлэгийг авч ажиллаж байгаа явдал орно. Энэ нь иргэд ХАСХОМ-ийг үзээд эргэлзээтэй эсвэл сэжиг бүхий үндэслэл байх юм бол манайд өргөдөл, гомдол гаргадаг. Бид үүнийг шалгадаг. 

ХАСХОМ мэдүүлэх заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ? 

Албан тушаалтан ХАСХОМ-ийг заасан хугацаанд гаргаагүй тохиолдолд хамгийн түрүүнд яагаад мэдүүлээгүй болохыг нь судална. Судлаад хүндэтгэх шалтгаантай бол сануулах арга хэмжээ авдаг. Харин заасан хугацаанаас хэтэрсэн, ХАСХОМ мэдүүлээгүй нь хүндэтгэх шалтгаангүй байх юм бол ажлаас халах хүртэлх арга хэмжээг авдаг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа1 цаг 9 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна1 цаг 20 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө1 цаг 45 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ1 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо1 цаг 58 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа2 цаг 6 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.172 цаг 11 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр2 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан2 цаг 19 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.