С.Цэгмидсүрэн: Хүн эрүүл амьдарч, урт наслахын тулд зах замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэй цэгцтэй мэдлэг олж авах чухал болчихоод байна...


10-р сарын 13
6 цаг 30 минут

Хаппи Веритас төвийн мэс заслын эмч С.Цэгмидсүрэн

 Та хүний наслалт, эрүүл амьдрах боломжуудыг судладаг судлаач гэсэн. Тэгэхээр эхлээд та манай уншигчдад дэлхийн хүн амын дундаж наслалт, хэрхэн урт наслах боломжийн тухай ерөнхий мэдээлэл өгнө үү?

Их өргөн хүрээний зүйл. Хүнийг хэрвээ үүсээд сая жил болсон гэж үзвэл тэрний 99 хувьд нь хүн 30 орчим л насалж ирсэн. Сүүлд л хүний амьдрах орчин сайжирч хоол хүнсний төрөл нэмэгдэн элдэв эм, антибиотик эмчилгээ гаргаснаар хүний дундаж наслалт өсөж өнөөдөр 2020 оны НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын дундаж наслалт 73,2. Эмэгтэйчүүд 75,6 эрэгтэйчүүд 70,8 байна.

Монгол улсад?

2021 оны судалгаагаар монгол хүний дундаж наслалт 71,1 эрэгтэйчүүд 67,5 эмэгтэйчүүд 76,4 гэсэн тоо гарсан байна. Энэ тоо үргэлж хөдөлж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудын дундаж наслалттай харьцуулахад дундаж хэмжээд насладаг орнуудын доох нь хавьд явж байна. Монгол хүн сүүлийн 100-аад жил дундаж наслалт сайн өсөж байгаа судалгаа бий. Манайх чинь гадаадын эрдэмтдийн бичсэнээр 1920-30 оны үед дундаж наслалт 30 хавьцаа тоо байдаг.

Ер нь хүн хэд наслах боломжтой юм бэ?

Хүний наслалтыг судладаг геронтологи гэдэг шинжлэх ухаан байдаг. Үүсээд 100-д жил болж байна. Дэлхий дээр урт насладаг хүмүүсийг баталгаатай урт насласан ба баталгаагүй урт насласан хүмүүс гэж хоёр ангилдаг. 256 жил амьдарсан Ли Чен Юн гэх хятад эрэгтэй жишээ нь байна. Тэрний төрснийг нь батлах бичиг баримт, гэрчлэх хүмүүсийн нотолгоо байхгүй учир бусад орнууд нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Ийм жишээ маш олон.

Баталгаатай урт наслалт Геннисийн номонд орсон Жанна кальман 122 настай. Мөн японы иргэн Миссео Окава 116 насласан зэрэг 100-аас дээш насласан олон хүмүүс бий. Харин 110-аас дээш насласан баталгаатай 80 гаран л хүн байдаг. Тэдний 9 хөн нь эрэгтэй хүн. Өнөөдөр монголд 100 аас дээш насласан 150 орчим хүн байна. 95-аас дээш насласан 600 орчим хүн бий. Дээр үеийн хүмүүс бие сайтай, урт насладаг гэж зарим нь ярьдаг. Тэр бол аль утгаараа худлаа юм шүү. Тэгэхээр хүн хэр урт наслах нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Өөрөөр хэлбэл амьдралын зөв хэмнэлийг хэвшил болгох нь зүй юм.

Илүү тодруулж тайлбарлана уу?

Эрүүл саруул урт наслаж, насны эцэст хүнд өвчин тусалгүй удаан зовж шаналгүй нас эцэслэхийг хүн бүр хүсдэг шүү дээ. Тэгэхээр урт наслахын тулд хамгийн эхэнд хүн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшил, нийгмийн олон янзын мэдээллийг тунгааж чаддаг цэгцтэй мэдлэгтэй байх ёстой. Мэдээж зөв дадал, хүсэл эрмэлзэл, зөв мэдлэгийг олж авах уйгагүй ажиллагаа хэрэгтэй. Одоогийн нийгэмд хүн өвдсөн үедээ, зарим нь өвчин нь хүндэрсэн үед л эмнэлэг бараадаж байна шүү дээ. Энэ байж болохгүй зүйл. Мэдлэг дутмагийн шинж юм.

Та эмч хүний хувьд, судлаач хүний хувьд энэ тал дээр хүмүүст хэрхэн туслах боломж байна?

Манай Хаппи веритас төв буюу эмнэлэг лабораторийн цогцол нь онош тодруулан эмчлэх үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна заавал өвдөж зовоод биш харьцангуй эрүүл хүмүүс ирж мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой. Тодруулах юм бол цаашдаа биеэ хэрхэн эрүүл авч явах вэ, юуг анхаарвал зохистой байна, юу идэж, уух уу, элдэв эрүүл мэндийн ороо бусгаа мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй ашигтай мэдээллийг хэрхэн ялгаж авах вэ зэргийг бид хэлж, зөвлөнө. Өнөөдөр урт наслуулах, эрүүлжүүлэх гэсэн маш олон хүмүүсийн тархийг угаасан мэдээлэл явж, хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг болсон байна шүү дээ. Энэ асуудлыг шийдэж байгаа юм. Түүнчлэн нас биений онцлогт нь тохирсон ямар дасгал хөдөлгөөн хийх, ямар эм хэрэгслийг өөрийн онцлогт тааруулж хэрэглэх вэ гэхчлэн өргөн хүрээний маш олон асуудлыг бид чиглүүлж өгч чадна. Энэ үйлчилгээгээ бид саяхнаас нээж иргэдэд үйлчилж эхлээд байна. Мөн манай эмнэлэг архины эсрэг спираль тавьж байгаа. Мөн шамбарамын узель хатаах тариаг хийж байна. Түүнчлэн үенд эмчилгээний тариа хийж байгаа. Монголчуудын маань нас ахиад ирэхээр үе мөч нь их өвддөг шүү дээ.

Нэмж хэлэхэд бид бүхнийг мэддэг мэргэд биш. Баталгаатай урт наслуулна гэж амлахгүй. Гэхдээ бидэнд ирснээр өөрт хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч, амьдралдаа хэрэгжүүлж, мэдлэгээ цэгцэлж, өөрийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь та урт наслах, эрүүл амьдрах үндэс суурийг бид танд тавьж өгч чадна.

Хэрхэн хандах вэ?

Эхлээд манай төвд хандан цаг авна. Ганцаараа болон 3-5 хүнтэй багаараа ч ирсэн болно. Гэр бүлийн хүнтэйгээ ирсэн ч болно. Асуух асуултаа бэлдээд ирвэл зөвлөгөө яриа маань илүү үр дүнтэй болдог талтайг хэлмээр байна. Бид ирсэн үйлчлүүлэгчийнхээ биед ерөнхий үзлэгийг хийж, цаашид юуг анхаарах вэ, ямар эмчилгээ, амьдралын дадал суулгах ёстой зэрэг маш олон зөвхөн тухайн хүндээ зориулсан мэдлэг, зөвлөгөө үйлчилгээг өгнө. Тэгээд нийт Монголчууддаа эрүүл энхийг хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



49.0.171.112Зочин   • 2022, 10 сарын 15. 10 цаг 23 минут

Цэгцтэй мэдээлэл болсон байна. Амжилт

192.82.91.75Иргэн   • 2022, 10 сарын 13. 10 цаг 11 минут

Одоо цагт бол хэрэгтэй мэдээлэл байна

49.0.171.112Зочин   • 2022, 10 сарын 13. 9 цаг 48 минут

Баримт нотолгоотой, урьдчилан сэргийлэх рүү нилээд анхаарсан сайхан ярилцлага болжээ. Танд ажлын амжилт хүсье.



Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа56 минут 54 секундын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна1 цаг 8 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө1 цаг 34 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ1 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо1 цаг 47 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа1 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.171 цаг 59 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр2 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан2 цаг 7 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.