Онол, үйлдвэрлэлийн бага хурлаас зөвлөмжийн төслийг танилцуулж, оролцогч нэг бүрийг саналыг тусгав


3-р сарын 28
13 цаг 30 минут

       Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурлын өнөөдрийн /2024.03.27/  үдээс хойших хуралдаанаар Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын илтгэлээр үргэлжилсэн.

Мөн бага хуралд оролцогчдын саналын дагуу цаг үеийн сэдэв буюу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөллийн санал бодлыг сонслоо. Тариаланчдын зүгээс мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурил зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудалд эсрэг байр суурьтай  байгаа шалтгаанаа Монгол Улсын тариалан эрхлэлт болон гурилын үйлдвэрлэл гэсэн хоёр салбарыг татан унагаж, дахин сэргэх боломжгүй болох эрсдэл үүсэх бодит нөхцөлтэй холбон тайлбарлаж байлаа. Иймд хуулийн төслийг хэлэлцэх явцад газар тариалангийн салбарын бүх төлөөлүүдтэй уулзаж, саналыг нь тусгах, хаврын тариалалтаас өмнө төрөөс газар тариалан эрхлэгчдээ хамгаалах, дэмжих бодлогоо тодорхой болгож, танилцуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Тухайлбал, Дархан Уул аймгийн Орхон сумын “Шинэ эко ургац” хоршооны дарга Монголбаяр, төр засгийн зүгээс ногоочдод хөрсөө сайжруулахад шаардлагатай малын бууцыг тээвэрлэхэд тариалан эрхлэгчидтэй адил шатахуун тээврийн хөнгөлөлтөд хамруулах, нийгмийн халамж, боловсролын салбарын бодлогоо ажиллах хүчний асуудалтай уялдуулан баримтлах, Орхон, Шаамар, Хушаат сумын ногоочид сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт нэрвэгдэж ургац алдсан тул даатгалд хамруулж, нөхөн төлбөр олгох, импортын ногооны татварыг нэмэх, ногоочин малчин хоёрыг тусгаарладаг хашаажуулалт арга хэмжээг эрчимтэй явуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн оролцогч Н.Төрмандах, газарт тариалангийн салбарын тогтвортой хөгжлийн гол суурь нь үр, сортын асуудал байдаг тул холбогдох хуулийн хүрээнд үр, сортын асуудал хариуцсан байгууллагуудыг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, үрийн аж ахуйн системийг хөгжүүлэх хөтөлбөрийг тусгайлан боловсруулан хэрэгжүүлэх ажилд салбарын яам, Улсын Их Хурлаас анхаарч ажилах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. 

Бага хурлыг хааж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал үг хэлсэн. Тэрбээр, Бага хурлаас зөвлөмжийн төсөл гаргаад үүнийгээ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр дахин нягталж ярилцаж, мэргэжлийн байгууллагуудтайгаа санал солилцсоны дараа Байнгын хорооны буюу Улсын Их Хурлын шийдвэр болгож Засгийн газарт чиглэсэн өгөх байр суурьтай байна. Иймд эрдэм шинжилгээний байгууллагуудадаа захиалга өгч судалгаа хийлгэж, өнөөдрийн илтгэл мэдээллийг тавиулж, үүн  дээр тулгуурлан цаашдын гарц, шийдлийг олж харах гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн төр засгийн зүгээс газар тариалангийнхаа салбарын хөгжлийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал, хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх цогц төлөвлөгөөний хүрээнд сүүлийн 2-3 жилийн хугацаанд газар тариалангийн салбар луу чиглэсэн бодлого, хөрөнгийн дэмжлэг, урамшууллын хөнгөлөлтийн тогтолцоонууд зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, хүнсний ногооныхоо үйлдвэрлэлийг дэмжиж чадсан. Гэхдээ эргэж харах ёстой асуудлууд байгаа тул аж ахуй эрхлэгч та бүхэн санал бодлоо хуваалцаж, ямархуу зөв шийдэл гарах вэ гэдэгт мэргэжлийн байгууллагууд, ХХААХҮЯ-тайгаа ярилцаж, шийдэж явах ёстой. Үүгээрээ дамжиж энэ салбараа өөд татах нь зүйтэйг онцолсон.

Түүнчлэн тэрбээр, бидэнд газар тариалангийн салбарт хүрсэн түвшнээс ухрах тухай ойлголт байхгүй тул хаврын тариалалт дөхсөн энэ үед юу тарих вэ эргэлзээтэй боллоо энэ тэр гэж ярих нь илүүц. Монгол Улсын төрийг үндэснийхээ аюулгүй байдлын эсрэг шахуу шийдвэр гаргана гэж бодохгүй байгаагаа онцлон тэмдэглээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Гэхдээ асуудлыг тал бүрээс нь нухацтай судалж, шийдлээ зөв гаргахад хэлэлцэх эсэхээ дэмжихгүй бол энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж үзсэн гэж байлаа.

Байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд энэ бүс нутагт малчин, тариаланч  хоёр маргалдаад сууж таарахгүй, мал аж ахуй, газар тариалангийн салбар аль аль нь зэрэгцэн хөгжих ёстойг анхааруулаад та бүгдийн  хөдөлмөрийн үр дүнгээр ургац арвин, газар тариалангийн салбар цаашид тогтвортой хөгжих том эхлэлийн жил байх болтугай гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Ингээд онол, үйлдвэрлэлийн бага хурлаар зөвлөмжийн төслийг танилцуулж, оролцогч нэг бүрийг саналыг тусгав. Уг зөвлөмжийн төслийг бодлого санхүүгийн дэмжлэг, технологийн түвшин, газар тариалангийн салбарын боловсон хүчин, эрдэм шинжилгээ, судалгааны цар хүрээ, чадавхыг сайжруулах, тариаланчдын анхаарах зүйл гэсэн дөрвөн чиглэлд боловсруулсан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ9 сар 20. 12:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНЧУ-ын Эдийн засгийн танхимын төлөөлөлтэй уулзав9 сар 20. 12:52Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлага хүргүүллээ9 сар 20. 12:44Өмнөговийн Даланзадгад суманд хамгийн их цас оржээ9 сар 20. 12:31Ахмад настны хөгжлийн жишиг төвийг Азийн хөгжлийн банктай хамтран байгуулна9 сар 20. 12:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 12:19Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ9 сар 20. 9:58Маргааш 07:00-18:00 цагт төв зам хаана9 сар 20. 9:54Гэр бүлийн хөгжлийн цогц төвийн үйлчилгээний хувилбар, зураглалыг хэлэлцэв9 сар 20. 9:44Даатгалын компанийн далд “жор”9 сар 20. 9:34Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо9 сар 20. 9:27УИХ-ын гишүүн Д.Энхтуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа9 сар 20. 9:18Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна9 сар 20. 9:15Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлого 30-40 хувь нэмэгдсэн байна9 сар 20. 8:40УИХ-ын гишүүд Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа9 сар 20. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан9 сар 20. 8:2620 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо9 сар 19. 15:37Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу9 сар 19. 10:42АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Токио дахь Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа9 сар 19. 10:26Улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна9 сар 19. 10:20Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “B+,Тогтвортой” түвшинд хүрлээ9 сар 19. 10:17Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна9 сар 19. 9:00“…Нүүрсний 17”-оос нэг нь ч нүүрсний хэргээр шийтгүүлсэнгүй, харин дөрөв нь УИХ-ын гишүүн болжээ9 сар 19. 8:54Охид, хөвгүүд ижил тэгш эрхтэйг ойлгуулъя9 сар 19. 8:49Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ9 сар 19. 8:37Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна9 сар 19. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан9 сар 19. 8:22Б.Нарантуяа Дэлхийн зургаан удаагийн аварга Нг Он-Итэй мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө9 сар 18. 16:18Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа9 сар 18. 16:12Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа9 сар 18. 16:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.