3х3-ынхан Азийн аваргаас анх удаа хос медаль хүртлээ


4-р сарын 1
9 цаг 59 минут

      Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монголын эрэгтэй баг хэсэгтээ Шри Ланк, Тайландыг хожиж, улмаар хасагдах шатанд Катарыг буулган авч шөвгийн дөрөвт шалгарсан. Гэвч хагас шигшээд Австралийн хүчирхэг багт хожигдов. Ингээд хүрэл медалийн төлөө Шинэ Зеландыг 21:18-аар хожсон юм. Монголын эрэгтэйчүүд тивийн аваргад хоёр түрүүлсэн бөгөөд энэ удаа залгамж халаагаа илгээсэн нь багагүй шүүмжлэлд өртөв. Монголын шигшээгийн гурван тоглогч 19 настай бол багийг хашир мастер А.Ананд ахалсан юм. Азийн шигшээд багтаж, шилдэг тоглогчоор шалгарсан А.Ананд Катарын эсрэг ес, Шинэ Зеландтай тоглоход 15 оноо авч багаа хожилд хөтөллөө.

Тэгвэл эмэгтэйчүүд хэсэгтээ Малайзыг хожиж, Филиппинд хожигдсон. Гэвч хасагдах шатанд Хятадын шигшээг 13 онооны зөрүүгээр буулган авлаа. Харин хагас шигшээд хүчирхэг Австралийн багт хожигдов. Гэхдээ хүрэл медалийн төлөөх тоглолтод Тайванийн шигшээг 17:10-аар буулган авснаар тивийн аваргад анх удаа медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс Б.Ариунцэцэг шилдгээр нэрлэгдэж, Азийн шигшээгийн гарааны бүрэлдэхүүнд багтсан юм. 

Долоо дахь удаагийн Азийн аваргад Австралийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүлснээр дөрөв дэхээ Азийн аварга хэмээх алдрын эзэн болж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа3 цаг 16 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна3 цаг 27 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө3 цаг 52 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ3 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо4 цаг 5 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа4 цаг 13 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.174 цаг 18 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр4 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан4 цаг 26 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.