Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?


12-р сарын 21
6 цаг 40 минут

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлээд байгаа.

 Улмаар Х.Баттулгыг энэ сарын 15-нд АТГ дээр дуудаж мэдүүлэг авч, мэдүүлэг авах ажиллагаа гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь мөрдөгчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Харин Х.Баттулга “...Одоо бүгдийг нарийн санахгүй байна. Удахгүй тодруулчхаад эргэж хэлнэ” гээд тогтоолд гарын үсэг зураагүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр гарсан.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Х.Баттулгыг БНСУ руу зугтсан гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх  олны шүүмжлэлд өртсөн юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?

 

Тэгвэл уг асуудлын дараачаар АН-аас мэдэгдэл гаргаад байгаа. 

 Тус мэдэгдэлд

"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.

Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.

 

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоол батлагдсан байсан

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиар гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв.

Бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг үүсгэгдсэний дараа мөрдөгч дараах хойшлуулсан арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ  гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт. Х.Баттулгын тухайд өчигдөр нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон" .

 Тэгвэл хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ?

14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.

2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.

 

Эдгээр олон хөвөрсөн хоёр талын мэдээллээс олон нийт аль нь баталгаат, баталгаат бус мэдээлэл вэ гэдгийг шүүж тунгаахад тун ярвигтай бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Олон ойлгомжгүй асуудалд хамгийн баталгаат, үнэн зөв хариултыг олон нийтэд өгөх ёстой Авлигатай тэмцэх газар нүүрсний хэрэгтэй шууд ба шууд бусаар холбогдсон байж болзошгүй 17 хүнийг зарласнаас хойш Ерөнхийлөгч асан Х.Баттулга байцаалт өгсөн эсэх, яллагдагчаар татсан эсэх цаашлаад мөрдөгч түүнд хувийн баталгаа гаргаж явуулсан нь үнэн эсэх асуудал дээр ямарваа нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл мөн л дутуу дулимаг бөгөөд эцсийн дүндээ АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах хэрэгтэй гэдэг хариултыг өгсөн юм.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



1.146.54.217боорчи   • 2022, 12 сарын 31. 8 цаг 49 минут

тангад жонхууг алаач

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 21. 9 цаг 14 минут

Ялтан баттулга ирж жангаа **

103.229.121.216Зочин   • 2022, 12 сарын 21. 13 цаг 11 минут

хаха яг үнэн цадаж ханахгүй хар хорхой



Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо2 цаг 59 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо3 цаг 3 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо3 цаг 11 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ3 цаг 20 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна6 цаг 18 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай6 цаг 23 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа6 цаг 31 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 цаг 36 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...6 цаг 42 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ8 цаг 25 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо8 цаг 37 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа8 цаг 45 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.