Андуурагдсан гүйлгээг зээлд татуулснаар ял авчээ


8-р сарын 21
8 цаг 48 минут

     Андуурагдсан гүйлгээг өөртөө үлдээж олз болгодог цаг ард үлджээ. Төв аймгийн Архуст сумын иргэн Б.Нацагийн дансанд таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн байна. Үүнийг нэгэн байгууллагын нягтлан данс андуурч шилжүүлснээр асуудал эхэлсэн аж. Уг мөнгө зээлд татагдсанаар иргэн Б.Нацагт хариуцлагын асуудал яригджээ. Асуудал дэвэрч шүүхийн танхимд хүрсэн байна. Болсон хэрэг явдлын талаар Б.Нацагаас тодруулга авлаа.

-Андуурагдсан гүйлгээг зээлд татуулсан асуудал тань шүүхийн өмнө очжээ. Тийм ноцтой асуудал болов уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр жил орчмын жилийн өмнөх явдал шүү дээ. Наадмын дараахан гэсэн үг. Миний .. дугаар тоот дансанд нэгэн компанийн нэртэй гүйлгээгээр таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн юм билээ. Би тухайн үед үүнийг нь мэдээгүй. Гэтэл дээрх гүйлгээ нь банкны зээлд татагдсанаар асуудал ийм дээрээ тулж өндрөө авлаа. Миний хувьд банкнаас зээл авч хувийн бизнес эхлүүлээд байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Ингээд зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсч эхэлсэн. Яг ийм үед дансанд орж ирсэн мөнгө маань зээлд татагдсанаар шүүгчээр алх тогшуулсан. Уул нь би шунахайн сэдлээр тухайн мөнгийг зарлагадаагүй. Ийм л зүйл болчихлоо.

-Таны дансанд мөнгө орж ирснийг та яаж мэдэв?

-Над руу эхлээд банкнаас холбогдсон. Тухайн үед хөдөө интернэт орох боломжгүй байсан учраас дансаа шалгаж чадаагүй юм. Ингээд сүлжээ ороод дансаа шалгахаар болсон ч нууц үгээ мартсан учраас нэвтэрч чадаагүй. Учир нь тухайн данс хар дансанд бүртгэлтэй болчихсон учраас мөнгө ороход л шууд татчихдаг байсан. Тэр бүр хэрэглэдэггүй байлаа. Гэтэл андуурсан гүйлгээ энэ данс руу маань орчихсон. Сумын төвийн банк ороод гүйлгээг шалгаад үүнийг мэдсэн. Дансанд бараг мөнгө үлдээгүй байсан. Ингээд л буцсан. Төд удалгүй цагдаагаас залгахад нь болсон явдлыг учирлахад нэн даруй төлбөр барагдуулахыг тушааж, өөдөөс янз бүрийн хууль эрх зүйн заалтууд ярьж намайг дарамталсан.

-Асуудал цаашид яаж өрнөв?

-Зээлд татагдсан мөнгийг нь барагдуулъя гэсэн ч тухайн үед надад боломж үнэхээр байгаагүй. Цагдаа дахин дахин залгаад дарамтлаад байхаар нь андуурч гүйлгээ хийсэн хүнтэй холбогдож ярьсан. Ингэхэд төлбөрийг нэн даруй барагдуулахыг шаардаж “шоронд хатаана” гэж сүрдүүлсэн. Уул нь тухайн мөнгийг би гуйж аваагүй, зээлдээгүй. Дээрэмдээгүй. Өөрөө дур мэдэн захиран зарцуулаагүй. Тухайн хүний хайнга үйлдэл л ийм нөхцөл байдалд намайг хүргэсэн. Тэгээд дарамталж дээрэлхсэн үйлдэл нь надад таалагдаагүй. Би уул нь асуудлыг эвээр шийдэх гэж их үзсэн. Сард 500 мянган төгрөг төлөөд барагдуулъя гэж гуйсан ч зөвшөөрөөгүй. Тухайн үед миний боломж ийм л байсан. Гэсэн ч заавал бөөнөөр нь өгөхийг шаардсан.

-Шүүх дээр ямар шийдвэр гарав?-Надад торгуулийн арга хэмжээ авсан. Дээрээс нь төлбөр барагдуулж, нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан. Уул нь би тухайн мөнгийг залилж аваагүй, булааж аваагүй. Надаас огт хамааралгүй дансанд орж ирсэн гүйлгээ. Би өөрөө нөхцөл байдлыг ойлгож төлбөрийг боломжоороо барагдуулах талаараа ч хэлсэн. Гэсэн ч ийм арга хэмжээ авлаа. Анзааргагүй, хайнга нэгний үйлдэл надад хар тамга даруулчихлаа. Үүнээс үүдэж наашаа, цаашаа явах зардал, хоолны мөнгөнөөс авахуулаад сая гаруй төгрөг үрлээ. Ардах ажил цалгардаад цалин авч чадсангүй. Адгийн зарга 10 хоног гэж хоёроос гурван сая төгрөгийн цалин авах цаг, боломжоо алдлаа. Хажуугаар нь торгууль төлөхөөр болж байна. Нэмээд өнөөх андуурагдсан гүйлгээг богино хугацаанд төлж барагдуулна. Ингээд 10 орчим сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Энэ хугацаанд миний сэтгэл санаа яаж гутарсныг ээжээс минь өөр хүн мэдэхгүй. Хэн ч тоодоггүй. Шүүх энэ бүхнийг харгалзах болов уу гэж харсан ч тоосонгүй. Мөнгө орж ирэхэд нь л шууд цагдаад хандах ёстой юм билээ. Би мөнгө орж ирснийг тухайн үед нь мэдээгүй” гэв.Андуурагдсан гүйлгээ зээлд татагдсанаар хариуцлага хүлээсэн залуу ингэж ярьж байна.

Энэ асуудлын хууль эрх зүйн орчны талаар хуульч Б.Агар-Эрдэнийн байр суурийг хүргэе.

-Алдаатай гүйлгээг ямар нэгэн байдлаар зарцуулах тохиолдол бий. Үүний эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?-Иргэд андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг мэдсээр байж завшсан нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг.Гэмт хэргийн бүрэлдэ-хүүн тэй, шүүхийн байгуул-лагаас гэм буруутайг тогтоо-сон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байгаа.-Бусдын гээсэн эд хөрөнгөд эзэн нь юм шиг ханддаг нийтлэг үзэгдэл манайд бий. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нь?-Эзэнгүй аливаа эд хөрөн гө, алдаатай гүйлгээг иргэдийн зүгээс хуулийн дагуу, эсхүл гэрээний дагуу, өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн хүсэл зоригийн үндсэн дээр олж аваагүй бол үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ. Тиймээс иргэн танд хууль ёсны дагуу өмчлөх эрх, эзэмших эрх үүсээгүй л бол тус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн харилцаа үүсгэж болохгүй бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээ, олж авч байгаа үйлдлээс шалтгаалж эрх зүйн санкц буюу хариуцлагын хэмжээ өөр өөр байдаг.-Бусдад учруулсан хохир лоос шалтгаалж хүлээх хариуцлага нь өөр хоо рондоо харилцан адилгүй байх нь...?-Дээр дурдсанаар үйлдсэн үйлдэл, хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол нэг сараас зургаан сар хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 450.000 төгрөгөөс, 2.700.000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авдаг. Харин тус гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энд дурдагдсан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Харин “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

Эх сурвалж: О. ДАШНЯМ DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.