Нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэх үү


2-р сарын 2
8 цаг 41 минут

      “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гээд сүүлийн хоёр хоногт их ярьж байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг хагас сарын турш хаалттай шүүгээд уржигдар шийдвэрээ гаргасан. Уг нь, шүүх хурлын өмнө, ер нь өнгөрсөн хугацаанд тэдэнтэй холбоотой нэлээд олон үйлдэл, маш их мөнгөний дүн яригдсан. Гэтэл шүүхээс оноосон ял нь олон нийтэд ихэд “гологдсон” юм. Нийгмийн шүүмжлэл байсаар байна.

Хамгийн гол нь Б.Ганхуяг нарын асуудал нь нүүрсний гэх бүлэг хэргийн нэлээд голлох байр суурьтай. Гэтэл шүүх хуралдаан хаалттай явагдсан. Шүүх анхнаасаа ингэж шийдээд, хуралдааныг “хаахад” олон нийт эргэлзээд эхэлсэн. Шүүх хуралдаан дуусаж, шийдвэр гарсаны дараа ч “...Яагаад, юунаас болоод вэ” гэдэгт хариулт алга байна.

Ямартай ч өнгөрсөн намар нэгэн шүүх хуралдааны өмнө прокурор нь "...Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах, гэм бурууг шүүх хурлыг тухайн үед нь шийдвэрлэх, шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой" гэж байсан. Түүгээр болсон уу. Эсвэл сая, өнгөрсөн сарын дундуур шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Л.Очбаяр “...Нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Түүнийг хүлээж авсан уу. Шүүхээс албан ёсны тайлбар мэдээлэл алга.

“...Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой” гэх тодотгол бүхий тойм мэдээндээ “...НПГ-аас нэр бүхий 11 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 15-31-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ” гээд тэднийг бууруутгасан Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг жагсаажээ.

Тэр дунд нь “...Төрийн нууцтай холбоотой” гэх зэрэг жирийн иргэдэд ойлгогдохоор хаалттай хэлэлцэх зүйл заалт алга. Гэтэл Б.Ганхуяг нарын тухайд “...Шүүх хуралдааны нээлттэй явуулаач” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байв. Тэр ч байтугай “...Үгээ хэлмээр байна” гэдэг. Тэрбээр өнгөрсөн намрын нэг шүүх хуралдааны үеэр маш ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Тухайлбал, “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг 10 дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүнд гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир. Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.

Чухамдаа энэ л эхэнд хэлсэн “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гэх ярианы үндэс болж буй бололтой. Түүнчлэн он солигдох үеэр болсон нүүрсний сонсголоор хамгийн нэхэгдэж байсан гэрч бол Б.Ганхуяг байсан. УИХ-аас бичиг явуулдаг. Прокурор нь шүүх рүү, шүүх нь хууль руу чихээд түүнийг сонсголд оролцуулаагүй байдаг.

Гэвч, нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэхгүй л дээ. Бүх зүйл цаг хугацаатай. Б.Ганхуяг нэг л өдөр бүгдийг ярина. Тэр цагт түүний амнаас “...Намынхаа тухай”, “...Журмын нөхдийнхөө талаар”, “...Шүүхтэй холбоотой” гээд олон үнэн ил болох биз ээ.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.