Монгол залуус гадаадад цагаачлах болсон 3 том шалтгаан


4-р сарын 1
16 цаг 44 минут

       "LETU Mongolia" англи хэл, бизнесийн их сургуулийн захирал, дата аналист Роберт Риц Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлажээ. Мөн залуус яагаад гадны орон руу цагаачлах замыг сонгож буйг "Brain Drain Index"-д тулгуурлан тайлбарласан байна.

Тус индексээр ядуу буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг. Ингэхдээ нийт 177 орны статистик үзүүлэлтэд тулгуурлан хэмжжээ. Монгол улсын хувьд 2007-2023 оны хооронд  "Brain Drain Index"-д 123 дугаарт жагссан байна.

Роберт Риц:

-Монголын "Brain Drain Index" маш том асуудал болоод байна. Монгол Улсын 2016-2023 оны индексийн үзүүлэлтийг харцгаая. Хэрвээ эдгээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол индекс улам өсөх болно.

  1. Улаанбаатар хотын орчин. Түгжрэл, бохирдол, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар байхгүй нь хамгийн том асуудал. Түгжрэл хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилдэг. Хэрэв би өдөр бүр ажил руугаа машинаар явбал үнэхээр залхаж гадагшаа явах болно. Энэ нь үнэхээр аймшигтай ба ДНБ-г жилд 1-2 хувь бууруулдаг. Агаарын бохирдлоос болж монголчууд  цалингаа эм тарианд зарцуулж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Бохир агаараар амьсгалж буй үед эрүүлээр бодож чадахгүй.
  2. Өндөр цалинтай ажлын байр хомс. Хэрэв та физикч бол Монгол амьдрахад хамгийн тохиромжгүй улс. Энэ нь маш олон салбарын хувьд үнэн бодит зүйл. Уул уурхай, санхүү бол Монголд мөнгө хийдэг цорын ганц салбар.
  3. Хүүхдэд зориулсан орчин муу. Бага насны хүүхдүүд хагас цаг хичээллэдэг ч анги дүүргэлт нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Энэ асуудал 10 жилийн дараа л гайгүй болох боломжтой. Жил ирэх тусам төрөлтийн тоо багасч байна. Тэр хүртэл хүүхдэд зориулсан орчин муу байгаа нь эцэг эхийн хувьд хамгийн том асуудал болсон.

Эдгээр гурван асуудал нь Монголд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад хамгийн том бартаа болоод байна. Хэрэв ухаалаг, хөдөлмөрч монголчуудаа эх оронд нь авч үлдэхийг хүсвэл эхлээд дээрх гурван асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

2016-2023 оны хооронд гадаад орон руу цагаачилсан монголчуудийн жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлт

Эх сурвалж: Robert Ritz on X: "Mongolia’s brain drain is a massive problem. Here is the “Brain Drain Index” for Mongolia from 2016-2023. This brain drain will continue until these challenges are resolved: 1. Environment in Ulaanbaatar Traffic, pollution, and lack of things to do with your family are the… https://t.co/SR9UTJissq" / X (twitter.com)

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ1 цаг 8 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо1 цаг 20 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа1 цаг 28 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ3 цаг 6 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм3 цаг 19 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна3 цаг 46 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав3 цаг 56 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна4 цаг 3 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана4 цаг 10 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна4 цаг 17 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 цаг 6 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 цаг 15 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 цаг 23 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 цаг 42 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр5 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан6 цагийн өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.