Сорилго тэмцээн 04-р сарын 06-07 өдрүүдэд Хандгайтын Их тамир Олимп цогцолборт болно.
Эмэгтэй 54 кг : Л.Алтанцэцэг /ДАШТ-ий мөнгөн медальт/
Э.Мичидмаа /Дэлхийн цомын аварга, 2024 оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн/
М.Энхжаргал /ДАШТ-ий хүрэл, 2024 оны УАШТ-д алтан медаль хүртсэн/
04/06-нд Л.Алтанцэцэг, Э.Мичидмаа нар өрсөлдөж, ялсан тамирчин 04/07-нд улсын аварга М.Энхжаргалтай тоглоно.
Эмэгтэй 57 кг: Т.Болортуул /Монголын эмэгтэй боксчдоос хамгийн анхны Азийн аварга, 2024 оны улсын аварга/
Т.Номин-Эрдэнэ /2022 оны ААШТ-ий мөнгөн медальт, 2024 оны УАШТ-ий мөнгөн медальт/
Эрэгтэй 57 кг: Г.Лундаа
Х.Энх-Амар /Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт/
63.5 кг: Э.Цэндбаатар /ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга/
Б.Буяндалай /Ази тивийн мөнгөн медальт/
О.Тулга /Дэлхийн цомын хүрэл медальт/
Т.Энхтөр /Дэлхийн цомын хүрэл медальт, 2024 оны улсын аварга/
Эрэгтэй 71 кг: О.Бямба-Эрдэнэ /ААШТ-ий хүрэл медальт/
Б.Мишээлт /ДАШТ-ий хүрэл медальт/
“Парис-2024” ОЛИМПЫН НААДМЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭН 05/23-06/03-НД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТНОО БОЛНО.
33 дахь олимпын хамгийн сүүлийн эрхийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөнө. Сорил тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 2 жинд тамирчдыг тодруулна. Бусад жинд буюу эрэгтэйчүүдийн 50 кг-д Ган-Эрдэнэ, 80 кг-д Далай, -92 кг-д Отгонболд, +92 кг-д Бекнур нар Монгол улсыг төлөөлж олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар Тайландыг зорино.
СОРИЛ ТЭМЦЭЭНИЙГ Msports.mn ШУУД ДАМЖУУЛАН ХҮРГЭНЭ.
Дэлгэрэнгүй : https://msports.mn/.../ac58d695-9c46-43df-8cfb-70bd3598a52d
Сэтгэгдэл бичих