Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ


4-р сарын 5
16 цаг 18 минут

      БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /CNN/. Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ. Тодруулбал, ЕХ-ны прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёр хүний мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хассан байна. Баривчлах ажиллагааг Итали, Австри, Румын, Словак улсуудад явуулжээ.

сонин mn

Италийн санхүүгийн цагдаа газрын мэдээлснээр, холбогдох этгээдүүдийн гэр, ажлын байрнуудад нэгжлэг хийж, Ламборгини, Порше авто машинууд, Ролекс цагнууд, Картьегийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн харшууд болон бусад эд хөрөнгийг хураан авсан байна.

Энэхүү луйврын хэрэг нь ЕХ-ны эдийн засгийг сэргээхэд туслах зорилго бүхий 800 тэрбум еврогийн санг зүй бусаар ашигласан гэх асуудлыг дахин сөхөхөд хүргэж магадгүй байна. Итали улс тус сангаас хамгийн их буюу 194 тэрбум гаруй еврогийн буцалтгүй тусламж авсан юм.

Гэмт хэргийн бүлэглэл нь 2021-2023 оны хооронд Италийн эдийн засгийг сэргээх багцыг луйвардах зорилгоор залилангийн механизмыг ашигласан хэмээн Европын Прокурорын газар /EPPO/ мэдэгджээ. 2021 онд уг бүлэглэл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих нэрийдлээр буцалтгүй тусламж авах хүсэлт гаргаж байсан бөгөөд компаниуд идэвхтэй, ашигтай ажиллаж байгааг харуулахын тулд хуурамч тайлан баланс гаргаж байжээ. Тэдгээр нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, зохиомол компаниуд байсан байна. 

Италийн Үндэсний сэргээн босголтын төслөөс /NRRP/ 600 сая евро авсныхаа дараа тус бүлэглэл Австри, Румын, Словак дахь данс руугаа шилжүүлсэн байна. Мөн залилан хийснээ нуун дарагдуулахын тулд криптовалют, хиймэл оюун ухаан, оффшор үүлэн серверийг ашиглаж байжээ.

АНУ-д мөн адил “Ковид-19”-ийн тусламжийн эх үүсвэртэй холбоотой залилангийн гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Small Business Administration гэдэг байгууллага цар тахлын дараах тусламжийн сангаас 200 тэрбум гаруй доллар тараасан гэж нэгэн ТББ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.