12 мянган тонн батарейг хоргүй технологиор дахин боловсруулна


4-р сарын 12
8 цаг 31 минут

       Монгол Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ. "Электрокем Монгол" ХХК байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хар тугалганы батарей дахин боловсруулах “Дэлхийн жишиг үйлдвэр”-ийн нээгээд байна. Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах хүчин чадалтай аж. Олон Улсын стандарт мөрдсөн энэхүү жишиг үйлдвэрийг Монгол залуус нээн ажиллуулж байгаагаараа давуу талтай юм.

Нэг ширхэг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулдаг

сонин mn

Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6.250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгаль орчинд хаягддаг гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. Энэ нь нийт хаягдлын 19 хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.

Хаягдал батарей хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорно

“Электрокем Монгол” ХХК төслийнхөө дараагийн шатанд ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуучин аккумлятор, батарейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тиймээс хаягдал батарей энд тэндгүй тарж, хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорч байна. Урт хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд энэ ажил бодит үр дүнд хүрчээ. Орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд долоон мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой боллоо. Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгийг "Электрокем Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ганболд хэлж байлаа.

Нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна

сонин mn

М.Санжмядаг

“Электрокем Монгол” ХХК-ийн ерөнхий инженер М.Санжмядаг “Аккумляторыг дөрвөн үе шатаар боловсруулдаг. Хар тугалга, хуванцар, хүхрийн хүчил зэргийг бутлан жингээр нь автоматаар ангилдаг. Хар тугалгыг хайлуулан 99.97 хувиас дээш цэвэршилттэй гулдмай болгон цутгадаг. Үүнийг Лондонгийн металлын бирж дээр арилжаалахаар экспортод гаргана. Хуванцрыг 2-3 сантиметр квадрат болгон хайлуулж үйлдвэрүүдэд түүхий эд болон очдог. Тэдгээр үйлдвэрүүд барилгын арматур, бохир, худгийн таг, сандал зэргийн түүхий эд болгон ашигладаг.

Хүхрийн хүчлийг шохой болон зарим химийн бодистой урвалд оруулан, саармагжуулж гөлтгөнө буюу гипс хийдэг. Энэ нь цемент болон хар замаскны түүхий эд болдог. Манай улс гөлтгөнийн түүхий эдийн 70 хувийг импортоор авдаг юм билээ. Тиймээс ямар ч хаягдалгүй эко үйлдвэр юм.

Уулын орой дээрх антен нь тог тасрах үед батарейгаар ажиллаж байдаг. Тэдгээрийн хугацаа дууссан батарей, автомашины батарей, малчдын нарны эрчим хүчийг хадгалдаг батарей зэргийг түүхий эдэд авч байна. Монголд хаягдал батарей, аккумлятор цуглуулдаг таван компани бий. Мөн уул уурхай, тээвэр логистик компаниудтай хамтран ажиллаж түүхий эдээ цуглуулж байна. Өмнө хар тугалганы батарейг боловсруулдаг дөрвөн үйлдвэр байсан ч технологийн бус арга ашигладаг байсан тул бүгд хаагдсан. Тэдгээр үйлдвэрүүд зөвхөн нүдэнд харагдаж буй хар тугалгыг нь аваад шингэн хүчлийг газарт асгаж, хар тугалганы тоосонцрыг нь хогийн цэгт хаядаг нь байгаль орчныг маш их бохирдуулах шалтгаан болсон. Монгол Улсад хар тугалганы бохирдол агаарын бохирдлын дараа орохоор байна гэдгийг Олон улсын судалгааны байгууллага тогтоосон байна. Технологийн бус орчинд хар тугалгыг боловсруулах, хаях нь бохирдол үүсэх шалтгаан болж байна. Металл хар тугалга гэдэг нь хүнд хор учруулаад байгаа гол шалтгаан бус харин хар тугалганы тоосонцор юм. Аккумлятор нураад ашиглалтаас гарахаар нунтаг хэлбэрийн зүйл нь тоосонцор юм. Тиймээс хар тугалгыг зөв технологиор дахин боловсруулах нь нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах эерэг талтай” гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: Б.АЛТАНГЭРЭЛ “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ22 минут 37 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм35 минут 40 секундын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна1 цаг 3 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав1 цаг 13 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна1 цаг 20 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана1 цаг 27 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна1 цаг 34 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо2 цаг 23 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна2 цаг 32 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа2 цаг 40 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ3 цагийн өмнөӨнөөдөр нохой өдөр3 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан3 цаг 17 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.