Хөгжлийн бэрхшээлийг нь биш, ялгаатай байдлыг нь олж харахыг хичээрэй


4-р сарын 15
11 цаг 55 минут

      Сүүлийн үед бидний дунд өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх, юмсыг байгаагаар нь хүлээж авах гэх мэт хандлага дэлгэрэх болсон. Нэг ёсондоо трэнд болоод буй. Гэвч ярихаас биш хийдэг нь хэд байна вэ.

Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье гэж сошиолоор нэг сэвдэг хэр нь бодит байдал дээр “эвэртэй туулай” харсан мэт аашлах нь ч бий. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, тэднийг хэрхэн хүлээж авах талаар бага ч гэсэн мэдлэгийг хуримтлуулахаар хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийг зорилоо.

undefined
 

Тус төвийн үүсгэн байгуулагч бол Т.Туяажаргал. Тэрээр одоогоос 16 жилийн өмнө хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оношийг сонсчээ. Тэр үеэс хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар суралцаж, өөртэй нь адил 100, 100 эцэг эх байгааг санаж зориг шулуудан 2009 онд “Ээлтэй ертөнц” ТББ байгуулсан. Цаашлаад 2018 онд хүүхэд хөгжүүлэх “Энэрэл” төвөө байгуулжээ. Энэ хугацаанд өдөр бүр алхам тутамдаа саад бэрхшээлтэй нүүр тулж байсан ч бууж өгөлгүй өдгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Биднийг очиход хүүхдүүдийн унтлагын цаг дуусаж, ор хөнжлөө хурааж байгаа харагдана. Энэ дүр зургийг хараад цэцэрлэгт байсан үедээ дахин нэг очмоор ч санагдаж байлаа. Дараад нь хүүхдүүд хоол цайгаа идэж уусны дараа сэргээн засах эмчилгээндээ оров. Тэдний дундаас булцгар цагаан хүү анхаарал хамгийн ихээр татав. Сандал дээрээ суусаар орчин тойрныг ажиглах тэрээр биднийг харангуутаа хүүхдийн гэнэн томоогүй инээдээр инээнэ. Энэ л инээмсэглэл шинэхэн орсон нэвсгэр цагаан цасыг санагдуулна. Ямар ч хир буртаггүй шинэхнээрээ.

Хүүхдүүдтэй цагийг хамт өнгөрүүлэхэд хааяа хааяадаа “юу бодож суудаг юм болдоо” гэсэн бодол төрнө. Магадгүй та ч бас тэгж бодож байсан байж магад...  “Хүүгээ юу бодож байгаа бол гэж дандаа боддог. Үеийн хүүхдүүдийг нь тамхи татаж, заримдаа найз нөхөдтэйгөө уучихсан явж байхад нь миний хүү ч гэсэн ингээд явж байх байсан даа гэж үргэлж бодогддог. Одоогоор АШУҮИС-ийн Хөдөлмөр засалч мэргэжлээр төгсөх гэж байна. Хүүгийнхээ хийж чадаагүй зүйлсийг л хийж байгаа юм байлгүй дээ” гээд Т.Туяажаргал инээмсэглэн зогсоно.

Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юу боддог бол, тэднийг хэрхэн ойлгох вэ гэж маш их асуудаг гэнэ. Тэгвэл та доорх зургийг сайтар хараад дээр нь бичсэн өгүүлбэрийг унших гээд үзээрэй.  

undefined
 
undefined
 

Юу гэж байгаа юм бол доо гэж бодно. Зарим нэг хэлбэр дүрсийг нь “У” үсэг ч  гэж харна. Гэхдээ л уншиж чадахгүй. Энэ бол “Би чамд хайртай” гэсэн үг. Эсвэл сайхан амраарай, өглөөний мэнд, маргааш уулзая ч байж болно. Яагаад гэвэл энэ л тэдний яалгаатай байдал. Заавал ижилхэн нэгэн хэвийн байдалд баригдаж үсэг бүр нь ижил байх шаардлагагүй. Тэд бидэн шиг ярьдаггүй байж болно. Уншиж бичихгүй байж ч болно. Үүнд л бидний юмсыг байгаагаар нь хүлээж авах хандлага харагдана.

Тэд бол хамгийн гэгээлэг хүүхдүүд. Энэ намайг муухайгаар хэлж байна гэж боддоггүй. Би энэнд худлаа хэлчихэе ч гэдэггүй. Хар буруу санадаггүй. Магадгүй тэдний тухай хүмүүс ярихад тоодог ч үгүй байх. Гэхдээ тэд мэддэггүй, тоодоггүй байлаа гээд энэ нь зүгээр гэсэн үг биш. Тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд хамгийн хүндээр тусдаг байна. “Зарим үед хажуугаар нь гарахдаа зугтаах шахуу өнгөрдөг. Харж байгаа харц нь цаанаасаа л нэг өөр байдаг. Дэргэдүүр өнгөрөхдөө нэг нэгэнтэйгээ шивнэлддэг, байн байн хойшоо эргэж хардаг. Тэр нь бидэнд хүндээр тусдаг. Тэд мэддэг ч болоосой” хэмээн “Энэрэл” төвийн нэгэн багш ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ойлголцож сурна гэдэг цаашлаад хэнтэй ч ойлголцож чаддаг болно гэсэн үгаж.

Бид өөр өөр талын өөр өөр хүмүүс биш. Бүгд л нэг ширээнд хамт сууж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдэж байна гэдэг нь хүний ялгаатай байдал. Харин бидэнд зөвхөн тэрхүү ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх ухаан хэрэгтэй байгаа юм. Ялгаатай байлаа гээд тэд ч бид ч адилхан хүн шүү дээ.

Эх сурвалж: Э.ЭРДЭНЭБИЛГҮҮН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо4 цаг 2 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо4 цаг 6 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо4 цаг 14 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ4 цаг 23 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна7 цаг 21 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай7 цаг 26 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа7 цаг 34 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа7 цаг 40 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...7 цаг 45 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ9 цаг 28 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо9 цаг 40 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа9 цаг 48 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.