Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!


4-р сарын 18
8 цаг 28 минут

     Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлт биелнэ. Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сантай болно. Ерөөс, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга, зорилт нь Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хангахтай л холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, олон жилийн турш олуулаа бус цөөхүүлээ хүртэж ирсэн баялгийн “хуваарилалт”-ыг тэгшитгэх зорилготой гэхэд болох юм байна.

Тэр утгаараа, энэ хуулийн төсөл баялаг эзэмшигч “цөөнх”-д таалагдахгүй байх талтай. Тэгж ч байгаа бололтой. Учир нь, хэрэв хууль батлагдвал Эрдэнэтийн овоолгоос эхлээд тэдний эзэмшдэг ордууд “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд үр ашгаа өгөх ёстой болно.

Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусаар бол энэ овоолгууд 100 хувь төрийн буюу нийтийн өмчид шилжих учиртай. Гэхдээ одоо нэгэнт эзэмшигчидтэй болчихсон. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ээ дагаад 100 хувь төрд ирэх нь юу л бол доо. Харин тэдний “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай хийсэн анхны яриа тохироогоор дор хаяж 34 хувь нь “Эрдэнэс Монгол”-д ирэх ёстой болно.

Товчхондоо, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад эрх ашиг нь хөндөгдөх орд эзэмшигчдийн нэгээхэн хэсэг нь энэхүү “Эрдэнэтийн овоолгынхон” болж таарч байгаа юм.

Гэхдээ тэд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүддээ найдаж “…Овоолгыг авч чадахгүй” гэж байж мэдэх юм. Учир нь 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулах замаар “…Үүсмэл орд” нэрээр овоолгоо дархалж үлдээсэн байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д “…Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Эндээс “…Үүсмэл орд” гээч нь шууд л “…Эрдэнэтийн овоолгууд” гэж уншигдаж байгаа юм. Мөн дээр хэлсэнчлэн 2016, нэмээд 2023 онд тус хуулийн 4.1.28-д “…Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэчихсэн байх жишээтэй.

Үүнийг харахад “…Үүсмэл орд” гэдгээр “Эрдэнэтийн овоолго” хамгаалагдаж харагдаж байгаа юм. Гэхдээ энэхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Үндсэн хуулийг дагаж гарч байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн “ах” нь болно. Тэгэхээр Үндэсний баялгийн санд Эрдэнэтийн овоолгуудын 100 хувийг биш гэхэд 34 хувийг нь авах л хуулийн шаардлага үүснэ. Гэвч үүнийг УИХ л шийднэ. Хэрэв гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “…Үгүй” гэвэл энэ овоолгууд үүсмэл орд хэвээрээ үлдэнэ. Харин баталчихвал Үндэсний баялгийн санд ашиг өгөх 2-3 “орд”-оор баяжна. Ийм л юм.

Эх сурвалж: Б.Гарьд


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна2 цаг 58 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай3 цаг 3 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа3 цаг 11 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа3 цаг 17 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...3 цаг 22 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 цаг 5 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 цаг 17 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ7 цаг 3 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм7 цаг 17 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна7 цаг 44 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав7 цаг 53 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна8 цагийн өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана8 цаг 7 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна8 цаг 15 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо9 цаг 3 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна9 цаг 13 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 21 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ9 цаг 40 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр9 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан9 цаг 58 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.