Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 22
9 цаг 21 минут

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулснаа  (2024.04.19) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал анх 2000 онд Донорын тухай хуулийг баталсан. Манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ эрчимтэй хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, тоо, чанарын үзүүлэлт сайжирч байгаатай холбоотойгоор хуульд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дэлхийн 93 улс оронд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эдгээрээс 90 оронд энэ төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль тогтоомж байдаг байна. Манай улсад эдийн засаг, санхүүгийн хувьд хязгаарлагдмал хэдий ч эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүдийг хамтад нь амжилттай хийж гүйцэтгэж байгаа цөөн орны тоонд багтдаг.

Монгол Улсад 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд бөөр (41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 234 иргэнд элэг (12 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах (эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан) эмчилгээг амжилттай хийжээ. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна. Одоогоор 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 1735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс шилжүүлсэн суулгасан бол 974 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийснээс 442 хүүхэд эсэн мэнд төржээ. 

Монгол Улсын хүн ам 3.4 сая гаруй болсон бөгөөд үүнээс 45 хүртэлх насны иргэд нийт хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын дунд залуучуудын эзлэх хувь өндөр байгаа нь ирээдүйд өвчин эмгэг өсөх хандлагатай байгаа нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх хандлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Иймд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, мэргэжил тус бүрийн нарийн төвөгтэй асуудлыг зохицуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүрээ нэмэгдэж, иргэд эх орондоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг авах боломж бий болно. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ нэмэгдэж, амьд донорыг хамгаалах үйл явц сайжрахын зэрэгцээ хүний болон хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Төсөлд хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зардлыг улсын төсөв тусгах, шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ1 цаг 38 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм1 цаг 51 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 19 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав2 цаг 28 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна2 цаг 35 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана2 цаг 42 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна2 цаг 49 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо3 цаг 38 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна3 цаг 48 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа3 цаг 56 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ4 цаг 15 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр4 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 цаг 33 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.