БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна


4-р сарын 25
10 цаг 08 минут

  БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2024-2025/

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 90+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Бүртгэл

БҮРТГЭЛ 2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРӨӨС 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

Сургалтын тэтгэлэг (esis.edu.mn)  холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Гадаад оюутан хүлээн авч сургах боломжтой Вьетнам улсын 82 боловсролын байгууллагын мэдээллийг энд дарж аван цахим өргөдөлд сонгосон сургуулийн мэдээллийг оруулна уу.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Англи хэлээр 400 дээш үгтэй байх/;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.

Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд

  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах)
  • Гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 09.00-17.00 цагт 7004-7009 /2/ дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо7 цаг 45 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо7 цаг 49 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо7 цаг 57 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ8 цаг 6 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.