Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав


4-р сарын 25
12 цаг 32 минут


        Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг сайшаав.

Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлж,  оюутан залуусыг харилцан сургах, соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.

Талууд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Н.Шакиев энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Энэ удаагийн айлчлал нь Киргиз Улсын Парламентын даргын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо2 цаг 13 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо2 цаг 17 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо2 цаг 25 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ2 цаг 34 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 цаг 32 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 цаг 37 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 цаг 45 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 цаг 51 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 цаг 56 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ7 цаг 39 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо7 цаг 51 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа7 цаг 59 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ9 цаг 38 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм9 цаг 51 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.