УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа


4-р сарын 26
8 цаг 36 минут

     “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар /2024.04.25/ тус чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, олон улсын төвшний аюулгүй байдлыг хангаж, энх тайвнаар зэрэгцэн оршиход Таны манлайлал чухал гэдгийг талархан илэрхийлж байна. Дэлхийн хэмжээний бэрхшээл сорилтууд буюу цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, хүнс, эрчим хүчний хомсдол зэргийг шийдвэрлэхэд Эрхэм та дэлхийн лидерүүдийг чиглүүлж, идэвхжүүлж байгааг талархан дэмжиж байна. Анх таны удирдлага дор 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2015 онд санаачилж батлуулсан. Ер нь бол тогтвортой  хөгжлийг энхтайван оршихгүйгээр төсөөлөхгүй аргагүй юм. Тиймээс тулгамдсан асуудлаа  эрэмбэлж, анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн учраас энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонголоо. Монгол Улсын хувьд хөгжлийн олон бэрхшээлтэй тулгарч байна. Ялангуяа монголчууд уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил зэрэгт анхаарал хандуулж, үр хүүхэд,  ирээдүйнхээ төлөө санаа тавьж байна. Энэхүү асуудлыг мөн тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж байна гэв.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Таны удирдлага дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ жилийн чуулга уулзалтад өндөр төвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, өндөр төвшний төлөөлөгчид буюу шийдвэр гаргагчид хамтран ажиллаж байж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломж илүү нээгдэнэ. “Бан Ги Мүн” сан, Стэнфордын Их сургууль хамтран улс орнуудын удирдлагуудыг тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалан ажиллаж байна.

Таны чухал зүйлээ эрэмбэлж, энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонгосон  санаачлага цагаа олсонд талархаж байна. Яагаад гэвэл тогтвортой хөгжлийн зорилтоосоо бид хоцорч явна. Зорилтынхоо 15-20 хувийг л биелүүлж байна. Тиймээс зорилтдоо бүрэн хүрэхэд бараг 50 жил шаардлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлтийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Уур амьсгалын хямрал тохиоход бусад зорилтууд өртөж, тогтвортой хөгжилд маш том саад болно. Харамсалтай нь улс орнууд үүнд анхаарал хандуулах нь сул байна. Буурай улс орнууд боломж тааруу. Харин хөгжингүй орнууд илүү их харицлага үүрэх шаардлагатай юм. Дараагийн Алтай дамнасан чуулга уулзалтаар  энэхүү уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэхийг хүсч байна гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо8 цаг 54 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо8 цаг 58 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо9 цаг 7 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ9 цаг 16 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.