Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ


4-р сарын 26
9 цаг 37 минут

     Үндэсний аудитын газарт нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулан, дүгнэлт гаргуулахаар ирүүлснийг хуулийн хугацаанд үзэж хянан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр (2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр) хүлээлгэн өглөө.

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн нийцлийн аудитын дүнг танилцуулан хүлээлгэн өгөв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүлээн авч, Төрийн аудит MNS 6817:2020 стандарт, түүнийг хэрэгжүүлэх журам, заавар, аргачлалыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус шалгуур болгож хянан үзэхэд шаардлага хангасан гэж үзэх мөрийн хөтөлбөр ирүүлээгүй байсныг буцааж, дахин засаж ирүүлэхийг зөвлөсөн.

Нам, эвслээс хуульд заасан хугацааны дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрт аудит хийж, 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн тухай дүгнэлт гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.13-т заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал Төрийн аудитын байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулах юм.

Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл Үндэсний аудитын газарт хүлээн авч, аудит гүйцэтгэн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо1 цаг 39 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо1 цаг 43 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо1 цаг 51 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ2 цагийн өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна4 цаг 58 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 цаг 3 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 цаг 12 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 цаг 17 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 цаг 22 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ7 цаг 5 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо7 цаг 18 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа7 цаг 26 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ9 цаг 4 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм9 цаг 17 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 44 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав9 цаг 54 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна10 цагийн өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.