Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой


4-р сарын 26
15 цаг 05 минут

      “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн малчин, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөгч оролцож байна.

 “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар энэ долоо хоногт баталсан.

Энэ өвлийн зузаан цас, зудын нөхцөл цаашид ч давтагдаж магадгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Иймд уламжлалт мал аж ахуй цаг агаарын нөхцөлийг давахад хүндрэлтэй болсон. Мөн малчид арилжааны банкны жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээл авч, орлогоосоо давсан зарлагатай амьдарч буй. Малчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг ч хамгийн бага орлоготой амьдардаг. Энэ хэвээр малчин ардын амьдрал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар сэргэхгүй, малчдын амьдрал улам дордоно гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үзээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, зохион байгуулж байгаа.

Тэрээр “Малчид татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлдэг цаг өнгөрсөн. Тэд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдийн хүчээр амжилтад хүрч, ашиг орлогоо нэмж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй байна. Малын тоо толгойгоо өсгөх тусам улам ядуурсаар буй өнөөдрийн тогтолцоог өөрчилж, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай тул “Шинэ хоршоо”-г орон даяар амжилттай хэрэгжүүлнэ” гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр:

-Малчид, мал бүхий иргэд сайн дураар хоршоо байгуулж болно.

-Хоршооны гишүүн малчин айл 20-50 сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авч болно.

-Хоршоондоо хөрөнгө оруулалт хийж хөгжүүлж, илүү ашиг орлого олсноор нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ.

-Нэг хоршоонд нэг удаад 5 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Тухайн газартаа мах боловсруулах, арьс шир, ноос ноолуурын гэх мэт өөрсдийн хоршооны үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно.

-Хоршооны талаар монголчууд, малчид ихээхэн сонирхож байгаа тул “Шинэ хоршоо”-ны талаарх мэдээллийг 1800-2024 дугаарын утсаар авч болох нь.

-Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн баталгаа гаргана. Хангалттай хэмжээний барьцаагүй бол тус сан баталгаа гаргаж өгнө.

-Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.

Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо2 цаг 43 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо2 цаг 47 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо2 цаг 55 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ3 цаг 4 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна6 цаг 2 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай6 цаг 7 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа6 цаг 16 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 цаг 21 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...6 цаг 26 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ8 цаг 9 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо8 цаг 22 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа8 цаг 30 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.