“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм


5-р сарын 3
21 цаг 09 минут

       “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний баялгийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын алба татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай Монгол Улсын хуулиар мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж, тус хуулийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Эмхэтгэлийн тус дугаарт “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2023 оны гүйцэтгэл, 2024 оны төсвийн тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг  нийтэлсэн. Тухайлбал, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталсантай холбогдуулан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласны үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/Үндэсний баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн засаглал, үйл ажиллагааг олон улсын сайн засаглалын зарчим, загварт нийцүүлэн  үе шаттайгаар бэхжүүлэх; 2/Ирээдүйн өв сангийн тухай хууль дахь сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд тусгах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2029 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа боловсруулж, 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулах; 4/Монгол Улсын иргэн бүрд 2024 оны 2 дугаар улиралд багтаан хуримтлалын нэрийн данс үүсгэх; 5/Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбогдуулан Хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх. Харин “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Үүнд: 1/Өрсөлдөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Худалдааны тухай болон Демпингийн эсрэг хуулийн төслийг тус тус боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, гурилын үнийн зохистой түвшнийг хадгалах зорилгоор Хүнсний тухай хуульд заасны дагуу гурилын эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан импортлох гурилын нэр төрөл, тоо хэмжээг жил бүр тогтоох; 3/Хөдөө аж ахуйн биржээр үрийн болон хүнсний улаанбуудайг арилжих талаар судалж, шийдвэрлэх; 4/“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн элеваторыг тариалан эрхлэгчдэд ашиглуулах боломжийг бүрдүүлэх; 5/хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 000 тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах; 6/дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсан хүнсний улаанбуудайг экспортлох боломжийг бүрдүүлэх; 7/Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу гурилын болон улаанбуудайн стандартыг шинэчлэн боловсруулах; 8/гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг  итгэмжлэгдсэн хараат бус лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цэгцрэх хөдөлгөөн1 цаг 28 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна1 цаг 37 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 42 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ2 цаг 10 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ2 цаг 15 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна2 цаг 28 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо2 цаг 36 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай2 цаг 41 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ2 цаг 49 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 цаг 16 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 цаг 21 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 цаг 26 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 цаг 31 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 цаг 41 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 цаг 45 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 цаг 47 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 цаг 49 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 53 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр6 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан6 цаг 6 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.