“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв


5-р сарын 6
16 цаг 42 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд  “Дэлгэрэнгүй тайлбартай  Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.

Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.

Номын удиртгал хэсэг  ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.

Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.

“Монголын нууц товчоон” нь Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүний амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээлд тооцогддог.

Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.

“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.

Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн юм.

Мөн номын сангуудад Угсаатны зүйч Б.Отгонбаатарын “Монголын угсаатны зүйн судалгаа I, II” ботийг хүлээлгэн өглөө.

I ботид монголчуудын оршуулгын зан үйл (ХХ зуун), малчдын нүүдэл, нүүдэллэх уламжлал (ХХ зууны эцсээс ХХI зууны эхэн) зэрэг нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл, дурсамж, II ботид хээрийн шинжилгээ, эх хэрэглэгдэхүүн болон дурсамж зураг зэрэг багтжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 28 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 4 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 12 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 17 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 45 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 51 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.