“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна


5-р сарын 7
8 цаг 43 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК-д ажиллалаа.

“Энержи Ресурс” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 40 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-тай хамтран урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ. Үүнд 36.5 сая модыг ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь, Хэнтий аймгийн нутаг, Богд Хан уулын бүсэд, гурван сая модыг цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах зорилгоор, 0.5 сая модыг суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нэмэгдүүлэх, “хотын ой” хөгжүүлэх зорилгоор тарихаар төлөвлөжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тус компани 150 мянган мод тарьж ургуулаад байна. Үүнд:

  • 2022 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 7км-т байгуулж буй Хамгаалалтын ойн зурваст тарьсан 90 мянган хайлаас,
  • 2023 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Заган ойжуулалт хийх зорилгоор тарьсан 10 мянган заг,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийтийн ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 30 мянган хайлаас, улиас, жигд, сухай,
  • Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 2,517 шилмүүст болон навчит мод,
  • Хэнтий аймгийн Чандаганы талд тариалангийн талбайн хамгаалалтын зурваст тарьсан 17 мянган улиас, хайлаас багтаж байгаа юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК нь цөлжилт, шар шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэций сумын айл өрх бүр хашаандаа тус бүр 10 мод тарьж ургуулах зорилт бүхий “Модтой хашаа” төслийг санаачилсан байна.

Өнөөдрийн байдлаар 384 өрхөд 2,500 гаруй тарьц, суулгацыг тарааж, мод тарих, арчлах арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн талаар танилцууллаа.

Хашаандаа мод тарьснаар амьдрах орчин, агаарын чанар сайжрахаас гадна жимс, жимсгэний мод тарьж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж бүрдсэнийг Цогтцэций сумын иргэн Б.Баянмөнх энэ үеэр хэлэв.

Ажлын хэсгийн гишүүд мөн өдөр “Энержи Ресурс” ХХК-ийн байгуулсан Ойн зурваст ажиллаж, тус талбайд ой, газар тариалан хосолсон үйл ажиллагаа явуулж буй “Сөн дүүрэн” хоршооны төлөөлөлтэй уулзав.

Тус ойн зурвасын усалгаа, эрчим хүчний хангамжийг компаниас бүрдүүлэн Цогтцэций сумын айл өрхүүд өөрсдийн хэрэгцээний жимс, хүнсний ногоог тариалах боломжийг бий болгожээ. Харин айл өрхүүд нэгдэн хоршоо байгуулж, бүтээгдэхүүнээ орон нутагт нийлүүлснээр нэг өрх жилд 3-9 сая төгрөгийн орлого олж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр тус ойн зурваст мод тарих нь нэмэгдэж, модны тарьц, суулгацын эрэлт өссөн гэдгийг компанийн мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв.

“Энержи Ресурс” ХХК нь 2024 онд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ойжуулалт хийх зорилгоор 20 мянган шинэс, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 10 мянган заг мод тарихаар төлөвлөж байна.

Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор тоорой модыг үрээр тарьж, тооройн төгөл байгуулах ажлыг хэрэгжүүлж буйгаараа онцлогтой.

Цаашид говийн мод суулгацын нөөцийг бүрдүүлэх, нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах компанийн мод үржүүлгийн талбайн үйл ажиллагааг өргөжүүлж, жилд гарах модны суулгацны тоог 50 мянгад хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 23 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.