НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ


5-р сарын 8
14 цаг 55 минут

     Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн дор 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон бөгөөд уг чуулга уулзалтад "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хаягласан талархлын захидлыг бүрэн эхээр хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар Танаа

Эрхэм хүндэт Занданшатар дарга аа,

Саяхан Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох үеэр намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд Тань чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Энэхүү чуулга уулзалтад оролцсондоо сэтгэл нэн хангалуун байгаа бөгөөд тус арга хэмжээ үр бүтээлтэй болсныг тэмдэглэхэд таатай байна. Таны манлайлал дор чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, олон улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож, хэлэлцүүлгүүд агуулгын хувьд ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Алтайн улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх эрмэлзэл, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Таны санаа бодол, хичээл чармайлт өндрөөр үнэлэгдэж, үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бат бэх найрамдалт харилцаа, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй байна. Харилцаагаа цаашид улам бэхжүүлэх зарчмыг миний бие байнга анхаарал хандуулж ажиллахаа үүгээр нотолж байна.

Үүнтэй холбогдуулан Элчин сайд Ким Сүкийн санаачилсан Солонгос-Монголын алсын хараа чуулга уулзалт нь энэ зорилгын төлөө тулах цэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ чуулга уулзалт нь ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Таныг чуулга уулзалтын амжилтын нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь 2030 он хүртэлх ТХЗ-ын мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгын төлөө Тантай хамтран ажиллахаа амлаж байгаагаа дахин баталгаажуулахын зэрэгцээ Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,

“Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цэгцрэх хөдөлгөөн2 цаг 18 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна2 цаг 27 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав2 цаг 32 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ3 цагийн өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ3 цаг 5 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ3 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна3 цаг 18 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо3 цаг 26 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай3 цаг 31 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ3 цаг 39 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ6 цаг 6 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ6 цаг 11 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо6 цаг 16 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ6 цаг 21 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.246 цаг 30 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав6 цаг 34 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ6 цаг 37 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 цаг 39 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 43 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр6 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан6 цаг 56 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.