Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна


5-р сарын 9
14 цаг 03 минут

      Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Эрхэм монголчууд аа,
Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна.
Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа.
Бидэнд чадсан чадаагүй, иргэдэд ойлгуулж чадсан бас чадаагүй олон зүйл бий. Нийт экпортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарыг даган ургаж, олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засаг хүчтэй байх нь ч ойлгомжтой юм.
Засгийн газрын Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна.
Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор
·      ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн.
·      Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа.  
·      Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6% байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өсөж байна.
·      Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа.
Магадгүй энэ нь олон нийтэд тийм ч сонирхолтой биш ч макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг эерэг болгох асар их хэмжээний эрсдэл дагуулсан тэмцэл, олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон чамлахааргүй амжилт юм. Мөн хариуцлага алдвал амархан алга болдог, нэг алга болбол дахин сэргэтлээ 10-12 жил шаардагддаг зүйл гэдгийг монголчууд бид хэзээ ч мартаж, өнгөрсөн хугацааны хариуцлагагүй үйлдлүүдийг дахин хэзээ ч давтаж болохгүй юм аа.
Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.
 
Үндэсний баялгийн сан гурван данстай байна
·      Ирээдүйн өв сан бол байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгална гэсэн үг. Монголбанк, “Эрдэнэс Монгол”-ын хамт энэ сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хийж,  үржүүлэхийн хүрд болгон ашиглах боломжтой. Нэг үгээр хэлбэл, эрсдэлгүй сангуудад хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах боломж нээлттэй гэсэн үг. Товчхондоо Ирээдүйн өв сан бол Норвегийн Баялгийн сангийн загвараар ажиллах үржүүлэхийн хүрд юм. Ирээдүйн өв санд төвлөрөөгүй хэсэг нь бүс ба орон нутгийн хөгжилд зарцуулагдах бөгөөд хариуцлагатай эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжиж буй орон нутагт хөрөнгө оруулалт илүү хийгдэх нь шударга ёсонд нийцэх билээ.
·      Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэхийн төлөөх сан юм. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлж, үлдэх 50 хувь нь төсвийг тогтвортой байлгахад зарцуулагдана.
Төсөв алдагдалгүй болох тусам эдийн засаг эрүүлжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Улсаараа хичээж улсын төсвөө ашигтай гаргаж чадвал нийгэмд тулгамдаж буй томоохон төслийг олон нийтийн саналд тулгуурлан санхүүжүүлэх боломжтой болно. ( Нийслэлийн замаа засахаас эхлээд бидэнд тулгамдсан олон асуудал бий.) Нэг үгээр хэлбэл, төсвөөр тэгшигтгэн хуваахгүй, төсвийн ашгийг нийгмийн хөгжлийн томоохон төсөлд зарцуулах боломжийг Хөгжлийн сан бидэнд олгоно.  
·      Өнөөдрийн бидний нээж буй Хуримтлалын  сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм.
Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна.
Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ.
Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэсэн үг юм.
Эрдэс баялгийн салбарын дараагийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтыг  үндэстнээрээ дэмжиж, Хуримтлалтай Монголыг бүтээх болно. 
 
Хуримтлалын сан нь Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно.
 
Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна.
 
Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдэж байна.
Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар  улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье.
Мөн энэ жил сонгуулийн жил учраас эрүүл мэнд, боловсролын хуримтлалын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу шинэ төсвийн жилээс хэрэгжиж эхлэхээр парламентад суудалтай улс төрийн намууд тохиролцсон, тэр хүртэл Монголбанк, Сангийн яам, “Эрдэнэс Монгол” бэлтгэл ажлаа иргэдийн хамт хангах ёстой.
Удахгүй E-Mongolia системээр дамжиж иргэн бүхэнд Хуримтлалын сангийн хэрэглэгч болох эрх нээгдэнэ, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөөг Засгийн газраас өгөх болно.
Баярлалаа гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ2 цаг 26 минутын өмнө“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ2 цаг 30 минутын өмнөС.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо2 цаг 35 минутын өмнөБ.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ2 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.242 цаг 50 минутын өмнөНомын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав2 цаг 54 минутын өмнө“Номын баяр-2024” нээлтээ хийлээ2 цаг 57 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2 цаг 59 минутын өмнөХудалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 2 минутын өмнөӨнөөдөр хөх бич өдөр3 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан3 цаг 15 минутын өмнөУНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.