МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо


1-р сарын 4
12 цаг 00 минут

Цар тахлын хүнд нөхцөл, хөл хорионы хоёр жилд монголчууд бид юм юм л үзлээ. Тийм учраас ард түмнээсээ эхлээд өндөр дээд төр ч нэгийг тунгаав бололтой. Харин санаж сэрээгүй үлдсэн хүн гэвэл нийгмийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэдгийг олон нийт ч онцлов. Эрх баригчид ч онцлов. Түүнийг огцруулах тухай Ерөнхий сайдын түвшинд яригдаж эхэлсэн аж. Гэхдээ З.Мэндсайхантай хамт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэр ч дуулдана лээ. Гэхдээ огцруулах хамгийн том шалтгаантай сайд нь З.Мэндсайхан гэдгийг дуулгалаа. Арга ч үгүй. Эрх баригчид, Ерөнхий сайд нь “Шинэ сэргэлтийн бодлого” яриад яваад байдаг, нийгмийн гол салбарынх нь сайд ажлаа хийхгүй байгаагийн зэрэгцээ юугаа ч мэдэхгүй сууна гэдэг байж боломгүй асуудал. Түүнийг огцруулах тухай өнгөрөгч амралтын өдөр өрнөсөн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэр ч бүү хэл дараагийн сайд нь энэ ажиллагааг удирдах хэмжээнд ажиллаж байгаа аж.

Тэгэхээр огцруулах шалтгаан байж таарах бөгөөд түүнийг дурдах хэрэгтэй. Хамгийн том шалтгаан нь төрийн өмчит компанид ажлын бээлий тасарч, ажилчид нь улаан гараараа хүнд нөхцөлд ажиллахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Ингээд хувийн хэвшил, зарим оёдлын цехэд хандан бээлий оёулсан ч хангаж чадаагүй гэдгийг эх сурвалж хэлэв. Учир нь аж ахуйн нэгжүүд нь мөнгө байхгүйгээс их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй гэжээ. Мөн улаанбаатарчуудын өдөр тутмын хэрэглээ болох боловсруулсан түлшийг савлах шуудай байхгүй хөглөсөн.

Ийнхүү нийслэлийн гэр хороолол хөлдөхдөө тулж, хятад руу олон сая шуудай захиалсан ч хил гаалийн байдлаас болон орж ирэхгүй удсан гэдгийг ч бид мэднэ. Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт гэх мэтээр нийгэмд олон зүйл өрнөж байна. Үүнээс харагдаж байгаа зүйл гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэддээ очихгүй байна гэх. Мөн салбарын сайд энэ тал дээр тодорхой бодлого гарган ажиллаж чадахгүй байна гэдгийг сануулах болжээ. Магадгүй юм. Хэрвээ энэ сангаас олгодог мөнгө жинхэнэ эзэд, үйлдвэрлэгчиддээ хүрсэн бол бээлий үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэдэн зуун мянга, хэдэн саяар нь үйлдвэрлэж, дутагдаж байгаа компани, иргэдэд хүргэх боломж дүүрэн байсныг хэлж байна. Ядахад л түлшнийхээ шуудайг үйлдвэрлэдэг байсан бол нийслэлийн иргэд гал алдаж суухгүй байв.

Бидэнд гашуун туршлага бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 40 шахам УИХ-ын гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нэгэнтээ тодорхой мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, арга хэмжээ авахуулж байсныг ч санаж байгаа. Гэтэл энэ цагаас хойш даруй гурван жил өнгөрч байхад нөхцөл байдал хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс хойш Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болгосон. Тус газрыг салбар яамнаас өрх тусгаарлах замаар агентлаг газар болгосон ч тус газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа агентлаг газар учраас үе үеийн сайдын ашиг сонирхлын талбар болж ирсэн нь дээрх хоёрхон жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар З.Мэндсайхан гэж бизнесийн салбараас ажлынхаа гарааг эхлүүлсэн нэг нөхөр томилогдсон нь салбарын ажлыг унагааж байна гэх шүүмжлэл ч дагах боллоо. Ямартай ч сайд маань хүнд нөхцөлд ганц бээлийний үйлдвэр байгуулсангүй, ганц шуудай ч үйлдвэрлэх боломж олгосонгүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.

Уг нь салбарын сайд бодлого гаргаад ганц шуудайны үйлдвэр байгуулахад төдийлөн их хөрөнгө гарахгүй. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зөв газарт нь хувиарласан бол ганц ч атугай бээлийний үйлдвэртэй байх байв. Цаашид ч цар тахал, түүний халдварын дэгдэлт байсаар байх болно гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байна. Гэтэл бид ганц ч үйлдвэргүй, ганц үйлдвэр бариулчих бодлогогүй сайдтай амьдарсаар байх уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтэлгүй сайд нар цөөнгүй бий. Харин З.Мэндсайхан шиг бодлогогүй, хөдөлгөөнгүй сайд байхгүй л болов уу. Эрх баригч намаас “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан төлөвлөгөөгөө ард түмэнд танилцуулсан. Гэтэл энэ том бодлогод бүү хэл өдөр тутмын ажилд ч тэнцэхгүй сайд байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаасаа харж болно. Хангалттай огцрох шалтгаантай сайдаасаа МАН ч залхаж байгаа, Ерөнхий сайд ч залхаж байгаа. Эгзэгтэй цаг үед энэ мэт сайдаасаа салж байж л цааш явна даа.

                                                                                          

                                                                     



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.212.117.46Зочин   • 2022, 1 сарын 4. 22 цаг 24 минут

замаа яахав дарханы

103.26.194.129Зочин   • 2022, 1 сарын 4. 19 цаг 28 минут

Монголын үйлдвэрлэлийн салбар гэж өөдөлдөггүй салбар бна аа. Шуналын туламнууд толгойлох юм өөрсдөө л баяжих юм дах

202.126.89.54Z   • 2022, 1 сарын 4. 17 цаг 13 минут

Hurdan zailuul ene saidiig

103.57.95.86Зочин   • 2022, 1 сарын 4. 17 цаг 09 минут

МАН ингэж тэнэгдсэнийг оронд өмнөх нэг казах бүсгүйг сайдаар томилсон ажил нь гялалзаж байх байсан. Энэ үгийг салбарын эрдэмтэд ч ярих юмаа

202.179.24.124zochin   • 2022, 1 сарын 4. 17 цаг 05 минут

tetgever nemeechee

202.179.26.177Зочин   • 2022, 1 сарын 4. 16 цаг 03 минут

Битгий инээд хүргээд байгаач, юун шуудайны үйлдвэр байгуулах вэ, одоо ч үйлдвэр ажиллаж байгаа шүү. Харин түлшний үйлдвэрийнхэн чинь дотоодоос шуудай авахгүй байгаа биздээ.

103.14.36.6 Иргэн   • 2022, 1 сарын 4. 15 цаг 57 минут

Одоо болно доо. Зөндөө л самарлаа даа

66.181.187.235Зочин   • 2022, 1 сарын 4. 15 цаг 47 минут

kdhf

66.181.187.235Зочин   • 2022, 1 сарын 4. 15 цаг 46 минут

Цалин тэтгэвэр нэмэгдээгүй байхад хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ ямар их өссөн байна махны үнээ хар л даа энэ сайдтай хариуцлаг тооцох нь зөв



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 10 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн8 цаг 46 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна8 цаг 54 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав8 цаг 59 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 27 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 33 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна9 цаг 45 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо9 цаг 53 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай9 цаг 58 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.