БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв


12-р сарын 12
7 цаг 20 минут

Ойрын өдрүүдэд цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжсэнээр ирэх оноос иргэдийн орлогоос хамаарч 10-20 хувийн татвар авна авахаар тусгагдаад байгаа билээ. Тэгвэл иргэдийн дунд 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар маргаан, асуудал дагуулаад буй ойлгомжгүй тухайн иргэний дансаар дамжсан орлого, зарлагаас хамаарч татвар авна гэх хэд хэдэн асуултуудын талаар холбогдох албаны эх сурвалжуудын байр суурийг тоймлон хүргэе.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  иргэдийн дунд ойлгомжгүй асуулт болоод байсан  2023 оны 1 сарын 1-нээс хувь хүний данс руу 10 сая төгрөг орсон бол 10%-н татвар, 15-с дээш бол 20% татвар авна гэнэ. Энэ юу болоод байнаа таминээ. Ийм хууль бас гарсан юм уу?

 

Гэх асуудал дээр өөрийн олон нийтийн сүлжээгээр маш товчоор

“Энэ бол худлаа мэдээлэл. Худлаа мэдээлэл тарааж иргэдийг бухимдуулах шаардлагагүй”

гэсэн хариултыг өгч үгүйсгэв.

 Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал

 " Ирэх оны төсөв арван нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Төсвийн онцлог нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв гэдгээрээ онцлогтой бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, тэвчиж болох зардлыг хэмнэж чадсан гэж харж байна. Ирэх 2023 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 19.7 их наяд төгрөг, үүнээс татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 26.1 хувиар нэмэгдсэн.  

2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй.

Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэв.

 

 

Засгийн газар

 Засгийн газраас орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцсон байгааг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ. 

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг бол манай улстай ижил шатлалгүй татварын тогтолцоотой 14 улс байдаг аж.  

Тэгэхээр иргэдийн дунд ойлгомжгүй асуултын тэмдэг болоод байсан хувь хүний орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөд хувь хүний банкны дансаар дамжсан орлого, гүйлгээнд 10-20 хувийн татвар ногдуулахгүй мөн энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 14 минут

Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод жишээлбэл хувьцаа эзэмшилийн ашиш орно гэж ойлгох уу

192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 10 минут

21-р зүйлийн 210-н 1 дэхь заалтыг сайн уншдаа. Авахаар заалт байна гэж ойлгогдлоо

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 12. 8 цаг 15 минут

Зориуд мушгисан бололтой. Санаа амарлаа



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна7 цаг 16 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.