12 мянган тонн батарейг хоргүй технологиор дахин боловсруулна


4-р сарын 12
8 цаг 31 минут

       Монгол Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ. "Электрокем Монгол" ХХК байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хар тугалганы батарей дахин боловсруулах “Дэлхийн жишиг үйлдвэр”-ийн нээгээд байна. Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах хүчин чадалтай аж. Олон Улсын стандарт мөрдсөн энэхүү жишиг үйлдвэрийг Монгол залуус нээн ажиллуулж байгаагаараа давуу талтай юм.

Нэг ширхэг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулдаг

сонин mn

Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6.250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгаль орчинд хаягддаг гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. Энэ нь нийт хаягдлын 19 хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.

Хаягдал батарей хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорно

“Электрокем Монгол” ХХК төслийнхөө дараагийн шатанд ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуучин аккумлятор, батарейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тиймээс хаягдал батарей энд тэндгүй тарж, хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорч байна. Урт хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд энэ ажил бодит үр дүнд хүрчээ. Орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд долоон мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой боллоо. Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгийг "Электрокем Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ганболд хэлж байлаа.

Нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна

сонин mn

М.Санжмядаг

“Электрокем Монгол” ХХК-ийн ерөнхий инженер М.Санжмядаг “Аккумляторыг дөрвөн үе шатаар боловсруулдаг. Хар тугалга, хуванцар, хүхрийн хүчил зэргийг бутлан жингээр нь автоматаар ангилдаг. Хар тугалгыг хайлуулан 99.97 хувиас дээш цэвэршилттэй гулдмай болгон цутгадаг. Үүнийг Лондонгийн металлын бирж дээр арилжаалахаар экспортод гаргана. Хуванцрыг 2-3 сантиметр квадрат болгон хайлуулж үйлдвэрүүдэд түүхий эд болон очдог. Тэдгээр үйлдвэрүүд барилгын арматур, бохир, худгийн таг, сандал зэргийн түүхий эд болгон ашигладаг.

Хүхрийн хүчлийг шохой болон зарим химийн бодистой урвалд оруулан, саармагжуулж гөлтгөнө буюу гипс хийдэг. Энэ нь цемент болон хар замаскны түүхий эд болдог. Манай улс гөлтгөнийн түүхий эдийн 70 хувийг импортоор авдаг юм билээ. Тиймээс ямар ч хаягдалгүй эко үйлдвэр юм.

Уулын орой дээрх антен нь тог тасрах үед батарейгаар ажиллаж байдаг. Тэдгээрийн хугацаа дууссан батарей, автомашины батарей, малчдын нарны эрчим хүчийг хадгалдаг батарей зэргийг түүхий эдэд авч байна. Монголд хаягдал батарей, аккумлятор цуглуулдаг таван компани бий. Мөн уул уурхай, тээвэр логистик компаниудтай хамтран ажиллаж түүхий эдээ цуглуулж байна. Өмнө хар тугалганы батарейг боловсруулдаг дөрвөн үйлдвэр байсан ч технологийн бус арга ашигладаг байсан тул бүгд хаагдсан. Тэдгээр үйлдвэрүүд зөвхөн нүдэнд харагдаж буй хар тугалгыг нь аваад шингэн хүчлийг газарт асгаж, хар тугалганы тоосонцрыг нь хогийн цэгт хаядаг нь байгаль орчныг маш их бохирдуулах шалтгаан болсон. Монгол Улсад хар тугалганы бохирдол агаарын бохирдлын дараа орохоор байна гэдгийг Олон улсын судалгааны байгууллага тогтоосон байна. Технологийн бус орчинд хар тугалгыг боловсруулах, хаях нь бохирдол үүсэх шалтгаан болж байна. Металл хар тугалга гэдэг нь хүнд хор учруулаад байгаа гол шалтгаан бус харин хар тугалганы тоосонцор юм. Аккумлятор нураад ашиглалтаас гарахаар нунтаг хэлбэрийн зүйл нь тоосонцор юм. Тиймээс хар тугалгыг зөв технологиор дахин боловсруулах нь нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах эерэг талтай” гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: Б.АЛТАНГЭРЭЛ “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна8 цаг 34 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.