“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө


5-р сарын 2
9 цаг 24 минут

        Төрийн банк, Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д 2024.04.22-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь салбарын мэргэжилтнүүд, банк, бизнес эрхлэгч, худалдан авагчид нэг дор цуглан асуудлаа хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэн, зээлээ шуурхай шийдвэрлүүлэх гэх мэт шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон байдлаар зохион байгуулагдсан анхны Тогтвортой хөгжилд чиглэсэн үзэсгэлэн худалдаа гэдгээрээ онцлог аж.

Тус үзэсгэлэн худалдаагаар дамжуулан иргэд Төрийн банкны явуулын банкаар үйлчлүүлэн сонирхсон бараа бүтэгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эко тээврийн хэрэгслийн зээлээ шуурхай шийдвэрлүүлэн авсан байна. Төрийн банк нь Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажилладаг бөгөөд тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон зээлийг зах зээлд хамгийн таатай нөхцөлөөр санал болгодог.

Мөн энэ үеэр “Амины орон сууцны технологи шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж амины орон сууц барихаар зорьж буй хүмүүс тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцсэн бөгөөд барилга, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, олон нийтэд нээлттэйгээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зах зээл, ирээдүйн чиг хандлага;
  • Барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт;
  • Смарт, Хайбрид хаусны загвар төсөл;
  • Нийтэд хүртээмжтэй барилгын төлөвлөлт;
  • Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны төсөл.

Байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэн үзэсгэлэн худалдаанд оролцож, үнэ цэнтэй зөвлөгөө мэдээллээ хуваалцсан хамтран ажиллагч байгууллагууд, мэргэжлийн экспертүүд, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна7 цаг 24 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.