Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ


5-р сарын 13
14 цаг 34 минут

       Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 61, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Авлига, албан тушаалын тус бүр 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Иргэн Б.Б нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн усыг зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Т.Э, Э.Г нар нь Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн бурхны шашны сүм хийдэд ашиглагдаж байсан эдлэлийг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 23. 11:03Гадаад улсад оршин суугаа сонгогчдийн санал өгөх заавар5 сар 23. 10:53С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болголоо5 сар 23. 10:48Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 23. 10:41Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир5 сар 23. 10:38Санал хураалтгүйгээр нэр дэвшүүлэлт явуулсан АН хууль зөрчжээ5 сар 22. 21:03ХЗБХ: Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 22. 15:57"Unique travel 2024" Долоо хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө5 сар 22. 15:50Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө5 сар 22. 15:33Архангай аймгийн 5 хоршоо батлан даалттай зээлд хамрагдлаа5 сар 22. 15:30"Улаанбаатар марафон”-ны үеэр амрах зах, худалдааны төвүүд5 сар 22. 15:23Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтмааг томиллоо5 сар 22. 10:06“Сингапур Эйрлайнс”-ын онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас зорчигч нас баржээ5 сар 22. 9:56Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5 сар 22. 9:51Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 22. 9:46Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал5 сар 22. 9:38Сүхбаатарын талбайд өнөөдөр эрүүл мэндийн өдөрлөг болно5 сар 22. 9:34Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5 сар 22. 9:26Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 9:01Өнөөдөр нохой өдөр5 сар 22. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 22. 8:50Нийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье5 сар 21. 18:04Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохионо5 сар 21. 17:55Нийслэлийн аварга шалгаруулах “Дуудлага” тэмцээнд амжилттай оролцлоо5 сар 21. 17:50“Green Mech” уралдаанд дүүргийн 291 дүгээр цэцэрлэг гутгаар байр эзэллээ5 сар 21. 17:48“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа5 сар 21. 17:42Хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр Богдхан ууланд шилмүүст мод тарьлаа5 сар 21. 16:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5 сар 21. 16:39“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна5 сар 21. 16:35Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 21. 16:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.