“Үг”-ээр огцруулдаг болсон бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явна шүү


11-р сарын 11
7 цаг 20 минут

Монголчуудын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Хэдэн сарын өмнө ийм тоо гарсан. Энэ өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй нь лавтай. Ухаалаг гар утастай л бол фейсбүүк, твиттер хэрэглэхээс эхлээд бүгдээрээ цахим ертөнцөд амьдардаг болчихсон.

Цахим сүлжээний сайн тал их бий. Цаг хэмнэнэ. Явдал гамнана. Гэхдээ энд ашигтай, хэрэгтэй талуудыг нь нурших нь илүүц биз ээ.

Харин муу талуудаас нь ярихаас аргагүй болж байна. Шуудхан хэлэхэд, цахим сүлжээ “цаазын тавцан” болчихлоо. Захиалагч нь улстөрчид, гүйцэтгэгчид нь тролл нэртэй “хөтлөгчид”, хэрэглэгч буюу дагаж савагчид нь цахим сүлжээний жирийн хэрэглэгчид болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид цахим сүлжээг улс төрийн бүхэл бүтэн акцын талбар болгожээ.

“Сэвсээр” байгаад төрийн шийдвэр гаргуулдаг болсон байна. Хамгийн эмгэнэлтэй нь төр цахим сүлжээнд хөтлөгдөж шийдвэр гаргадаг болов.

Сар гаруйн өмнө Хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийг “...Улны айл” гэсэн үгнээс болж унагасан. Цахим “цааз” явагдсан. Д.Сарангэрэл өргөдлөө өгсөн. Тэр даруйд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж сайдын ажлаас нь чөлөөлсөн.

Д.Сарангэрэл нэг их олон юм яриагүй явчихсан. Ажлаа өгсөнийхөө дараахан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “..Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн” гэсэн. Энэ үнэн.

Ер нь бол тэр үед Д.Сарангэрэл яагаад, ямар үндэслэл, зорилгоор ярьсан бэ гэдгийг хэн ч тоогоогүй. Яг үнэндээ тэгэх боломж бага байсан л даа. Сөхөө өгөлгүй, сэхээ авахуулалгүй “сэвж” дайрсан. “...Ийм учиртай юм байна” гэвэл хамт “цаазлуулна” гэж айцгаасан биз.

Яг үнэндээ тэр үгийг Д.Сарангэрэл ажил хэргийн хүрээнд л ярьсан байдаг. Хөдөлмөрийн яам ч угаасаа тийм түвшний иргэдэд голчилж төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин Д.Сарангэрэл “...Улны муусайн новшнууд” гэсэн бол бид гомдож болно. Тэгсэн бол сар гаруйн өмнөх шигээ харааж, зүхэж байгаад далдруулах эрхтэй л дээ.

Нөгөөтэйгүүр, Д.Сарангэрэл тэгж хэллээ гээд бид нар нэг их гомдоод, бачимдаад байх шаардлагагүй. Угаасаа бүгдээрээ л “ул”-ны амьдралтай байна. Энэ амьдрал маань төрд орж нийтийн хөрөнгийг хулгайлдаг бүлэглэл далдарч, баялгийн тэгш хуваарилалт бий болохоос нааш сайжрахгүй. Тэгж байж л монголчуудын ахуй амьдрал “ул”-наасаа өгсөнө. Гашуун боловч үнэн нь энэ. 

Бас бид их давилуун. Нэрэлхүү ч гэмээр юм уу, нэг тийм хачин зантай. “...Хүнд муугаа үзүүлэхгүй” гэж ирээд л нэрэлхэнэ. “...Хөөрхий минь” гэвэл “...Доромжиллоо” гэж давилуунтана. “...Эзэнт гүрний үр сад” гэж онгирдоггүй юм бол өөрөөр цөсөө хөөргөөд байх шалтгаан бидэнд алга.

Хариугүй бага цалинтай. Тэгчихээд өр тавьж, лизинг хийж байгаад л үнэтэй гар утас, брэнд өмсөнө. Хамгийн тэнэг нь гаднаа ийм чанарлаг атлаа өдөржин хуушуур пирошки ходоод руугаа чихдэг. Өвчний эх үүсвэр нь тэр болдог. Ийм л “ул”-ны сэтгэхүй бидэнд бий. Энэ мэт үнэнийг хаанаа нуух билээ дээ.

Хамгийн гол нь улстөрчид биднийг ийм байлгах дуртай. Тий байлгаж байж санасан саналаа авч, сарвайсан суудалдаа хүрдэг.

Тэр нь ч хэдхэн хоногийн өмнө болсон бас нэг “цахим цааз”-аар илэрч байгаа юм. Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг бас л тийм байдлаар явуулчихлаа. Гэнэтхэн л нэг орой түүний жил гаруйн өмнө гадаадад хуралд оролцож ярьсан бичлэг нь тарсан. Цахим сүлжээнд жинхэнэ нүдсэн. Б.Болор-Эрдэнэ эхлээд “...Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм.

Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна.

Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй” гэж цахим хуудастаа бичиж үзсэн. Тэгээд болоогүй. Дайралт улам ширүүссэн. Тэгсэний дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Тэгэхдээ хэдэн айхтар үг хэлчихнэ лээ. Тэрбээр “...Шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. ...Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технологи, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хоргодоод үлдвэл дасч, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш, ганцаарддаг гэдгийг мэдэрлээ” гэсэн.

Товчхондоо, Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын огцрох өргөдлөө өгснийг Засгийн газар яаж томъёолж аваад шийдвэр гаргасан нь сонин байна. “...Тийм үг хэлсэн учраас”, эсвэл “...Цахим сүлжээнийхэн шүүмжилсэн учраас огцруулна” гэсэн хууль, дүрэм Монголд одоогоор байхгүй. Тэгэхээр энэ хоёр экс сайд Засгийн газартай шүүхдэлцвэл шууд ялна.

Ерөөс Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын кэйс дахин давтагдаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, төр цахим сүлжээний аясаар шийдвэр гаргах нь маш аюултай. Үүнийг дагаад “...Төрийн сонгуулийг яах гэж явуулдаг вэ” гэдэг асуулт ч асуудал болж босч ирнэ. Хэн нэгний ярьсан хэлснийг, энэ “цааз” даварвал яриагүй, хэлээгүйг ч технологийн аргаар “сэвж” засгийг шахаанд хийдэг явдал гаарна. Угтаа нэг сонгуулиар гарч ирсэн төр дараагийн сонгууль хүртэл өмнөх ажлаа л хийдэг байх учиртай.

Үүнийг Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарах ёстой. Яг үнэндээ цахим сүлжээний тролл ажиллагаанд автаж, “цахим цааз” хийдэг түүнээс өөр Ерөнхий сайд дэлхийд байдаг ч үгүй байх, сонсоогүй. Лав л Америкийн ерөнхийлөгч, Английн ерөнхий сайд багийнхаа иймэрхүү асуудлыг өөрөө шийддэг юм байна лээ. Зайлуулдаггүй. Харин Л.Оюун-Эрдэнэ ингэж нөлөөнд автаж, попорч шийдээд байх ахул эцэстээ төрд сэтгэлтэй, зоригтой ажилладаг хүнгүй л болно.

Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч хамаагүй ярьдаг. Ороогдохоор үг олныг хэлдэг. ЗГХЭГ-ын дарга, дараа нь Ерөнхий сайд болоод юу юу ярьсныг нь жагсаагаад бичвэл Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын дэргэд жинхэнэ аюул болохоор үг маш олон бий шүү. Тиймээс хэлсэн үгнээс нь болоод огцруулдаг болж байгаа юм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явах болно шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.229.120.244zochin   • 2022, 11 сарын 18. 8 цаг 32 минут

Turkuudiin ertnii nutag ni mongol bsan gej yarij bsan shu turk ertnii tureg 2 yamarch hamaagvi gazar nutgaa hudaldsanaas yalgaagvi

192.82.70.235Иргэн   • 2022, 11 сарын 13. 6 цаг 29 минут

Манай эрх мэдэл мөнгөтэй бүүр тодруулбал хувийн ТВ сайтуудтай хэвлэл мэдээлэлтэй баячууд өөрт таалагдаагүй болон өрсөлдөгч гэдэг өнцөгөар бүхнийг өөрийн харьяалалд байлгахын тулд олныг буруу бүүр эвлүүлэгээр сэвж захиалгат гүтгэлгийг хар масс ашиглан нэгнийгээ Намнах үйл ажиллагааг зогсоохгүй бол Засгийн газраа дотоодоо ч тэр гадна талд ч муухай харагдуулж нэр хүндийг унагаж байна.Эдгээр нөхдүүд намын нэрээр УИХ д Засгийн газарт ч байгаа бол Намаас хариуцлага ярихгүй бол би Баян би Мөнгөтэй гэсээр намын нэр хүнд олны итгэлийг гутаан доромжилж

192.82.74.51Зочин   • 2022, 11 сарын 11. 8 цаг 07 минут

Данхар ОЮУЭРДЭНЭ тэнэг ээ зайлаарай



Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.