Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх 2023 он


11-р сарын 15
9 цаг 44 минут

УИХ, улсын 2023 оны төсвийг өнгөрсөн баасан гараг /2022-11-11/-т баталсан. Ингэхдээ цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ.

Цар тахлын тухай хууль сунгагдана, сунгагдахгүй, иргэд ипотекийн зээлээ хойшлуулна, хойшлуулахгүй гэсэн мэтгэлцээн УИХ 2023 оны төсвийг хэлэлцэх явцад гарч иргэд, мэргэжилтнүүд энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тодруулбал энэ төрлийн зээлийг хойшлуулах нь “бий болсон ипотекийн зээлийн тогтолцоо нурах аюултай” гэсэн сануулгыг эдийн засагчид, зах зээлийн шинжээчид нийгэмд өгч байсан юм. Гэвч энэ мэтгэлцээнд хууль тогтоох дээд байгууллага УИХ цэг хатгаж дээрх шийдэлд хүрсэн болов уу. Ипотекийн зээлийн бүтцийг нураахгүй авч үлдэх нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол ипотекийн зээлийг харах зөвхөн нэг өнцөг нь. Түүнээс бус төгс шийдэл нь биш байх магадлалтай.

Иргэдийн зээлийн эргэн төлөлт эхэлснээр ипотекийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэсэн гүехэн ухуулга энэ хооронд өрнөөд амжсан. Иргэдийн эргэн төлөлт сайн байх нь зээл олголтод баг зэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй нь тодорхой.

Ипотекийн зээлийн сарын эргэн төлөлтийн нийт дүн 40 орчим тэрбум төгрөг. Түүний 40 хувь нь цар тахлын үед эргэн төлөгдөж байсан. Тэр хэмжээгээр иргэдэд зээл болон очсон байх жишээтэй. Харин одоо зээлээ хойшлуулсан 60 хувь нь төлж эхлэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн эргэн төлөлтөөр олгогдож байсан зээлийн эх үүсвэр 60 хувиар нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн 40 орчим тэрбум төгрөгийн 60 хувь гэдэг бол ердөө 24 тэрбум төгрөг байна. Энэ хэмжээний сэргэлт ипотекийн зээлийн хүрээнд гарна.  Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд  зээлийн гол эх үүсвэрийг гаргаж байсан. Тухайлбал, 2021 онд төвбанк болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон байх юм. Нэг жилд хамгийн олон өрхөд олгосон ипотекийн зээл байсан гэж зарим эдийн засагчид 2021 оны онцлогийг тодорхойлжээ. Энэ үнэн биз.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Цар тахлын тухай хууль, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанк Засгийн газарт ипотекийн зээлийг 2023 онд багтаан хэлсэнчлэн  шат дараатай шилжүүлнэ. Тэгэхээр уг зээлийн хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээнэ.

Ер нь 2013 оноос эхлэн Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ. Монгол Улсад жилд 30,000-40,000 орон сууц өнгөрсөн хугацаанд ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгддэг гэсэн дүн мэдээ бий. Сүүлийн жил /2022 онд/ ипотекийн зээл хомсодсон тул зах зээлд борлогддог орон сууцны 54 хувь нь борлогдоогүй гэсэн албан бус мэдээлэл байна. Зах зээл дээр борлогдоогүй үлдсэн орон сууцыг бүртгэдэг албан ёсны төрийн байгууллага байхгүй. Түүнээс гадна захиалга урьдчилан авдаг, гэрээгээр олон аж ахуй нэгж байгууллага, иргэн орон сууц борлуулдаг тул мэдээллийг нарийн гаргах боломж маш бага байх магадлал тун өндөр байна. Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх  2023 он гарахад 45 хоног үлдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



64.119.25.249зочин   • 2022, 11 сарын 15. 11 цаг 51 минут

ЗГ мөнгөгүй бондын зээл авах мөнгө хэвлэх л үлдэнэ. Хангалттай хойшлуулсан дахиад хойшлуулвал монголын бүх иргэд хохирно. Тэд л энэ зөрүүний хүүг төлнө. Банк хүүний зөрүүг авдаг учраас тэдэнд ашигтай. Энгийн тооцоо энэ. Сүржигнээд ажлын хэсэг гаргаад байх худлаа тоглолт.



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 36 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.