ТӨСӨВ: 2023 оноос иргэдэд ямар дарамтууд ирэх вэ


11-р сарын 16
7 цаг 00 минут

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслөө батлаад долоо ч хоноогүй байна. 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, 204.4 тэрбум төгрөгийг 2023 ондоо хэмнэж инфляц нэг оронтой тоонд шилжинэ гэж өөдрөг төсөөлсөн ирэх жил айсуй. Төрийн албаны хэмнэлтийн горимын тоо баримтаас гадна нийгэм, иргэдийн амьдралд 2023 оноос шууд бодитоор нөлөөлж эхлэх шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

 

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

Цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Энэ төрлийн орон сууцны зээлтэй айл өрхүүд шууд утгаараа сүүлийн 2 жил тулгараагүй санхүүгийн дарамттайгаа нүүр тулна гэсэн үг.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ. 

 

Хүүхдийн мөнгийг 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд олгоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100.0 мянган төгрөгийг  Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон. Үлдсэн 9 хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч 100-ны 9 хувийг хасаж байгаа нь эдийн засгаа тогтворжуулна гэсэн төсөөлөлрүүгээ тэмүүлэх Засгийн газрын ядмагхан алхам юм шиг...

 

1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлав.

2023 оны улсын төсвийн зардал 20.5 их наяд төгрөг. Энэ нь 1995 оноос хойш 150 дахин, 2019 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг хэмээн тооцож батлав.

Товчхондоо ирэх жилд Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр их байна гэсэн үг. Гэтэл Засгийн газрын төсөөллөөр 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ гэж байгаа нь өөрийнхөө ярьсан зүйлээ хормын дараа өөрөө үгүйсгэхтэй агаар нэг болж байна.

 

 Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж.

Улсын төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг.

Төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс 61 хувь.

Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал 15 хувь.

Бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал 12 хувь.

Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр 8 хувь.

Төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлтийн татаас 4 хувь.

Уг нь нийгэмд ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийг тогтвортой орлоготой болгож, мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засгаа сэргээх нь Засгийн газрын үндсэн үүрэг бас ажил. Монгол төгрөгийн ханш он гарсанаас хойш ам.долларын эсрэг 20 хувь, 2012 оноос хойш бол 98 хувиар суларсан. Энгийнээр бол 10 жилийн өмнөх 1000 төгрөг одоо чанарын хувьд 20 төгрөгтэй тэнцэж байгаа ийм үед урсгал зардлын 50 хувь нь халамж байна гэдэг бол өнөө маргаашаа ч аргацааж дөнгөхгүй арга гэдэг нь хэнд ч илэрхий.

 

Түгжрэл буурахгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдох нөхцөлийг төсвийн төсөл бүрдүүлсэн.

 Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд нийт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр иргэдийн нийтийн тээврээр зорчих боломж, сонголтыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Төсвийн төсөлд дурджээ. 

Гэвч энэхүү мөнгөн дүнг харвал Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хөрөнгийн зардалд 339,743.2 сая төгрөг тусгасан ба тайлбарт бичсэнээр нийтийн тээврийн авто паркийг шинээр байгуулахад 21.7 тэрбум төгрөг,автобус худалдан авахад 318 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдах гэж байгаа ба түгжрэлийг бууруулах бусад ажилд зарцуулах нь хууль бус болно гэж ойлгож болно.  

Энэ нь мөн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн, он дамжин санхүүжих 420 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ бүрэн зогсох эрсдэл үүсгэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ32 минут 51 секундын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.