Усанд явах зам...


12-р сарын 6
6 цаг 30 минут

Монгол улс. Улаанбаатар хот. Хотын захын дүүрэг. Гэр хорооллын бөглүү гудамжны хаа нэгтээ. Дөн өвлийн жавар тачигнаж, гадаах температур -27 хэмийг зааж байна. Гэр хорооллын нэгэн гэрт зургаан хүүхдийн хамт, өрх толгойлсон эмэгтэй аж төрөх аж. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас зугтаж хотын нэг захаас, нөгөө захад нүүж ирэн танилынхаа хашаанд өвөлжиж байгаа нь энэ.

Гэр хорооллын хатуу ширүүн орчинд амьдарч байгаа энэ айлын хамаг л хар бор ажлыг өөрийн үүрэг мэт хийж, гэр бүлийнхээ өмөг түшиг болж яваа нэг хүн бий. Түүнийг Борхүү гэдэг. /зохиомол нэр/. Түүнд зориудаар ийм зохиомол нэр өгч цаашид өгүүлэх болно.

Захын хорооллын жижигхэн гэрээс нэгэн бор хүү усны том сав барин гарч ирсэн нь нийтлэлийн маань гол баатар Борхүү байв. Тэр усанд явах гэж байгаа нь энэ аж. Түүнтэй худаг руу хамт явж хэсэг хөөрөлдсөн юм. 

-Хэрвээ чи УИХ-ын гишүүн байсан бол юу хийх байсан бэ? Юуг өөрчилмөөр байна?

-Борхүү: Хамгийн түрүүнд үү? Хамгийн түрүүнд одоо хүн болгоныг л байранд оруулах байхдаа... Тэгэхгүй бол гэр хороололд байна гэдэг бүтэхгүй юм байна өө. Хэцүү... Гэхдээ гэр хороололд 10 гаран жил амьдарчихлаа даа. Айлын том эрэгтэй хүүхэд чинь дүү нарынхаа төлөө бүгдийг л хийнэ шүү дээ... Олон дүүтэй болохоор хэцүү юм байна өө.

Борхүү 7-р ангийн сурагч. 13 настай. Айлын том хүү. Ийм балчир насандаа би л энэ гэрийнхээ төлөө зүтгэх ёстой гэсэн ахадсан ачааг өөртөө үүрчээ. Өвлийн жавар тачигнана. Хэрэндээ л гадаа сурвалжилга хийнэ гэж бэлдэж зузаан хувцасласан 30 гарч яваа сэтгүүлч би бээрч байснаа нуух юун. Гэвч усандаа яваа Борхүү энгэр задгай нимгэн, хавар намрын куртик, "конверс" кеттэй ханиалгасаар усандаа явж байгаа нь өвлийн тачигнасан жавар шиг, сэтгэлийг бас жиндүүлэх мэт болов. Ойр зуурын яриа өрнүүлсээр худаг дээр ирэх нь тэр. Бээрсэн сайртай жижигхэн гараараа худгийн хоолойг барин, нээгээрэй эгчээ гэж орилов. Гар нь даарч байгаа нь илт. Хоёр гараараа ээлжлэн худгийн ус дамжуулах хоолойг барина. Удалгүй түүний усны сав дүүрэх нь тэр. 

Ус авахад гар нь даарч байна уу?

Борхүү: Даарна ш дээ

-Одоо тэгээд яах вэ? Бээлий байхгүй юм уу?

Борхүү: Бээлий байхгүй ш дээ

-Чи ямар улиралд дуртай вэ?

Борхүү: Би юу... Зун. Найзуудаараа волейбол тоглодог байхгүй юу. Заал аваад...

-Өвөлд дургүй юу?

Борхүү: Өвөлд дургүй ээ. Хүйтэн ш дээ. Даарлаа гээд яахав ээждээ туслах ёстой. Айлын том эрэгтэй юм чинь тэгээд л байнга л зөөнө шүү дээ.

Тэрэг байхгүй юм уу гэхэд тэрэг байхгүй ээ. Хааяа айлын тэрэг гуйж усандаа явдаг. Гэхдээ тэрэг олдох нь цөөхөн л дөө гэсээр бээрсэн хоёр гараараа хоёр гараараа тэгнэн дэнжигнэсээр, замдаа нэлээн олон амарна шүү дээ гэсээр бүдчин алхлаа.  Борхүүгийн хувьд өвөл ус авах нь хамгийн хэцүү ажлын нэг. Түүнд өвлийн дулаан зузаан хувцас, гуталгүйгээр, өргөж дийлэхгүй том саваар ус авах нь бэрх.  Тэр энэ том савтай усаа чирч гулдачсаар өдөр бүр 300 метр замыг туулдаг. Түүний усанд явах зам дардан биш. Нохойноос айдаг түүнд замд нь нохой таарахгүй бол хамгийн том аз. Даарч бээрэх нь ч яахав гэлээ. Учир нь тэр  усаа авч яваад өмнө нь гудамжинд нохойд хазуулж байсан гэнэ. Нохойноос үнэхээр их айдаг нь эрхлэхээр ирсэн нохойноос цочин зугтах нь илтгэнэ.

Борхүү: Монгол улс хөгжсөн байсан бол би ингэж ус авч явахгүй л байсан байх. Уг нь.

-Гэр хороололд утаа хэр байна?

Борхүү: Утаа юу... Аймар их байна ш дээ. Орой болохоор манан татсан юм шиг болчихдог. Усанд явахад хичээлдээ явахад, гэр хороолол нохой ихтэй шүү дээ. Зарим айл нь тэгээд дайрдаг нохойгоо хашаандаа сул тавиад орхичихдог. Хашааныхаа цоорхойгоор гарч ирээд л дайрна шүү дээ.

Гулдчин, бүдчиж сайртаж бээрсэн бяцхан гартаа өргөж дийлэхгүй том савтай ус нь, Жавар тачигнаж, утаа суунагласан саарал гудамжиндаа, хүнд хэцүү бэрхтэй өдөр бүр нүүр тулж, төрсөн эцгийнхээ суран бүсийг тэвчиж, зугтаж, би чинь айлын том хүү шүү дээ гэж өөрийг хурцалж, өдий бага насандаа хэрсүү ухаан суусан Борхүүгийн амьдралын ачааны хажууд, хөнгөн мэт.

Бидний эргэн тойронд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэчнээн Борхүү байгааг бид тоолох аргагүй ч тоочиж чадна. Сэтгүүлчийн хувьд надад хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөх эрх байхгүй. Дээл хувцас, дулаан байраар тусалж чадахгүй ч би дуу хоолойг нь хүргэж чадна. Хүүхэд хүчирхийллийн бай болох ёсгүй .

Хүмүүс минь хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.161.106Зочин   • 2022, 12 сарын 6. 14 цаг 12 минут

😢



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 35 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.