КАТАР-2022: ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын шигшээ багууд тоглохоор болов


12-р сарын 15
10 цаг 52 минут

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолт лхагва гарагт Катарын Эль-Хаур хотын "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ баг Марокког 2:0 оноогоор хожлоо. 

Францын шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Тео Эрнандес (5 дахь минут), довтлогч Рандаль Коло-Моуани (79) нар гоол оруулжээ. Тус шигшээ багийн хаалгач, ахлагч Уго Льорис ДАШТ-нд 19 дэх тоглолтоо хийж, энэ үзүүлэлтээрээ хаалгачдын дунд Германы Мануэль Нойертэй хамт эхний байрыг эзэлж байна.

Аваргын төлөөх тоглолтод Францын баг 12 дугаар сарын 18-ны мягмар гарагт хорватчуудыг хожсон (3:0) Аргентины багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ. Харин Мароккогийн шигшээ баг 12 дугаар сарын 17-нд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Хорватын багтай учраа таарах бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхэлнэ.

Францчууд хоёр ДАШТ дараалан финалд шалгарч байгаа бөгөөд 2018 онд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод хорватчуудыг хожиж (4:2) байв. 

Хоёр удаа дараалан дэлхийн аваргын цомыг Италийн баг (1934, 1938) болон бразилчууд л (1958, 1962) хүртэж байв. Францын баг дөрөв дэх удаагаа ДАШТ-ий шувтаргын тоглолтод шалгарлаа. 1998 онд нутагтаа болсон тэмцээнд францчууд шийдвэрлэх тоглолтод бразилчуудыг (3:0) хожиж байсан бол 2006 онд Германд италичуудад (1:1, торгуулийн цохилтоор 3:5) хожигдож байв.

Мароккогийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг болсон. Урьд нь энэ тивээс ердөө гурван баг л дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байв. Мароккогийн багаас гадна, Сенегалын баг 2002 онд, Гана улсын баг 2010 онд энэ шатанд шалгарсан юм.

Аргентины шигшээ баг ДАШТ-д хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн. ДАШТ-д түрүүлсэн тоогоороо Бразилын шигшээ баг (таван удаа) дээд амжилтыг эзэмшиж байгаа бол италичууд дөрвөн удаа цом хүртжээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа, Английн баг нэг удаа түрүүлсэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 31 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 7 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 15 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 21 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 49 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 54 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.