Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй


4-р сарын 29
8 цаг 54 минут

      Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус үүсмэл орд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байх учиртай. Энэ талаар тус үйлдвэр өөрөө судлаад шийдвэрээ гарга” гэсэн үүргийг тус үйлдвэрийн удирдлагуудад өгсөн.

Уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн системийн авлига илэрч байгаа эхний данс нь “Цагалбар”-ын тэр асуудал шүү” гэсэн байна. Тэрээр өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн хуулийн баталсан чуулган дээр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой 13 сая ам.долларын талаар хэлж байсан юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилал бол Ц.Элбэгдорж, түүний нөхдийн авлигыг хаацайлах хамгаалалтын цайз биш. Баяжихдаа ашигладаг хувийн өмч нь биш. Мөнгө угаахдаа хэрэглэдэг төрийн бус байгууллагынх нь нэр бүр биш. Бас ардчилал бол шүүхэд нөлөөлж хүн амины хэрэг хаах эрх мэдэл биш. Тэр хүнд олгогдсон гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж, хилсээр хэлмэгдүүлэх тусгай эрх ямба биш. Эрүүдэн шүүлт хүний эрхийн ноцтой зөрчил, албан тушаалаа ашиглаж авилгал авсан бол гэмт хэрэг гэдэг нь аль ардчилсан улсын нийтлэг хэм хэмжээ шүү. Ц.Элбэгдорж бол 30 жилийн ардчиллын түүхэнд хамгийн жигшүүртэй хүний эрхийн зөрчил гаргасан жинхэнэ коммунист. Ардчилсан бүх хэм хэмжээг уландаа гишгэж, ардчиллын үнэт зүйлийг мөнгөөр худалдсан урвагч. Тэр хүн алс газраас ард түмэндээ агсам тавьж байхын оронд, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, төрөө хүндлээд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, П.Цагаан нараа хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэж хэлжээ.

Маргааш нь Цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн баримт, бас П.Цагаан тэр хоёрын мессежийг дэлгэсэн. Харин Ц.Элбэгдорж твиттерт "Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй авахуулсан зургийг нь тавьж англиар “жиргэсэн” байв.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна9 цаг 12 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.