Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон


4-р сарын 30
12 цаг 12 минут

         Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан хэргийн талаар мэдээллээ.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "ЧД-ын 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол мэдээлэл түүний төрсөн дүү Н-ээс 4 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авсны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа улсын хэмжээнд зарлаж, эхлүүлсэн.

Уг ажиллагааны хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд Хан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан Toyota Isis маркын автомашиныг олж илрүүлсэн. Автомашинд Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжын дагуу хэргийн газрын үзлэг шинжилгээ хийхэд иргэн Б нь автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. 

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан. Үзлэгийг мэргэшсэн алба хаагчид, Хан-Ууд дүүргийн прокурорын газрын прокурорууд явуулсан. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээрх галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэрэг бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан. Эдгээрт шинжээч томилж дүгнэлт гаргахаар Шүүхийн шинжилгээний газар хүргүүлсэн. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг тогтсон хууль журмын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэшсэн шинжээчид болон эрх бүхий алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинжилсэн. Энэхүү үйл явцыг мөн дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Талийгаачийн хэрэг зайлшгүй задлан шинжилгээ хийх шаардлагатай хэрэг. Тиймээс ар гэрийнхнээс зөвшөөрөл авах ёстой гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээ гараагүй байхад нас барсан шалтгааныг нэрлэх нь зохимжгүй. Урьдчилсан байдлаар гэх мэдээлэл олон гарч байна. Талийгаач буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан" гэлээ. 

Эх сурвалж: zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 27 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 2 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 10 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 16 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 44 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 49 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.