УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа


5-р сарын 8
12 цаг 06 минут

       Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.05.08) Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, хатагтай Сюзанне Сискел тэргүүтэй хүндэт зочидтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Энэ ташрамд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Улсын Их Хурлаас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Азийн санд талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн.

Өнөөдрийн уулзалтаар Хамтын ажиллагааны санамж бичгийг дахин байгуулахаар талууд уулзаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажилласан өмнөх туршлага дээрээ үндэслэн илүү эрч хүчтэй, бүтээлчээр хамтран ажиллах болно гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Хатагтай Сюзанне Сискел, цаг гарган хүлээн авч буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ. Энэ ташрамд Азийн сангийн ерөнхийлөгч, удирдлагын баг болон ТУЗ-ийн мэндийг Д.Энхбат даргад уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газартай нягт хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун, баяртай байгаагаа хэлэв.

Олон Улсын Ардчилсан Холбооны хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байсан талаар хатагтай Сюзанне Сискел дурдаж өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх чиглэлд жишиг болж байгааг тэрбээр бахархан тэмдэглээд “Талууд хамтын ажиллагаагаа ийн үргэлжлүүлж, өргөжүүлсний үр шимийг Монголын нийт ард иргэд хүртэнэ хэмээн найдаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа хатагтай Сара Тэйлорыг танилцуулж, цаашид үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.

Талуудын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх энэ удаагийн Санамж бичиг таван чиглэлд хэрэгжих арга хэмжээнүүд тусгагдсаны зэрэгцээ өөрчлөгдөн буй цаг үе, нөхцөлөөс үүдэн хэрэгцээ, шаардлага хувьсаж буйтай нийцүүлсэн онцлогийг тэмдэглээд, оновчтой шийдэл хэмээлээ.

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ноён Марк Кэйнигтэй Улсын Их Хурлын Тамгын газар нягт хамтран ажиллаж байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд, шинээр томилогдсон хатагтай Сара Тэйлортэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бэхжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Санамж бичигт гарын үсэг зурах гэж буйдаа баяртай байгаагаа Д.Энхбат дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурал бүтцээ өргөжүүлж 126 гишүүнтэй болж буйтай холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудыг шинэчлэн баталж буй талаар зочдод дуулгаад “Эрх зүйн энэ өөрчлөлтийн хүрээнд парламентат ёс төлөвшсөн орнуудын жишгээр Монголын парламентын музейг байгуулах асуудлыг тусгасан. Энэ санаачилгыг Азийн сан дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” хэмээв. Парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, хүүхэд залууст парламентат ёс, парламентын үйл ажиллагааг таниулах үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа баяртай байдгаа Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал тэмдэглэсэн.

Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлж буй энэ цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел болон Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, албаны бусад хүмүүс байлцав. Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна9 цаг 13 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.