Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга


5-р сарын 9
14 цаг 09 минут

     Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 онд батлагдан хэрэгжиж байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгосон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт бүхий бие даасан хууль, эрх зүйн орчин шаардлагатай байсан юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар дараах харилцааг зохицуулна. Үүнд:

1)

2) Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр, баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжүүлнэ.

3)

4) Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтний эрх, нийгмийн баталгааг эдэлнэ.

5)

6) Төрийн захиргааны төв байгууллага бүр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх бөгөөд жил бүрийн хэрэгжилтийн тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөлд хүргүүлж, хэлэлцүүлнэ.

7) Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудлаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.

8)

9) Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төвийн дүрмийг Засгийн газар, бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, дүрмийг хүн амын төвлөрөл, газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, удирдлагыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлнө. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, албатай байна. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, боловсролын сургалтын байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болно.

10) Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллах бөгөөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллана.

11) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

12) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийг дэмжих сан, хандив, тусламж, дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болох бөгөөд бусад бүх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн байгууллага иргэдэд өвчилсөн хойно нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс илүүтэйгээр тэдэнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл дадал хэвшилтэй, эрүүл мэндийн боловсролтой байх асуудлаар тусламж, үйлчилгээ үзүүлж, үүний үр дүнд хүн амын дундаж наслалт дээшлэх, өвчлөл, нас баралтын тоог буурах, улмаар эрүүл мэндийн салбарт төрөөс зарцуулах санхүүжилт багасах эерэг үр дүн гарах ач холбогдолтой юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт баталсан хуулиудыг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна8 цаг 33 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.