Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна


5-р сарын 10
9 цаг 09 минут

     СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа нь алтан гулдмай ажээ.

Тус улсын хамгийн том ая тухтай дэлгүүрийн сүлжээ болох CU нь “Minting and Security Printing” корпорацтай /KOMSCO/ хамтран үйлчлүүлэгчиддээ бичил алтан гулдмайнуудыг санал болгосон нь талх мэт түргэн зарагдаж байна.

0.1 граммаас 1.87 грамм хүртэлх жинтэй, хумсны толион чинээ янз бүрийн алтан гулдмайнуудыг дөрөвдүгээр сараас эхлэн CU-гийн дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ. Үнийн хувьд 1.87 грамм гулдмай нь 225 мянган вон /165,76 ам.доллар/ бол 0.5 грамм нь 77 мянган вон аж.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр бол, тус бүр нь 113 мянган воны үнэтэй 1 грамм жинтэй гулдмай хоёр өдрийн дотор зарагдаж дуусжээ. Эдгээр алтан гулдмайнуудыг баяр хүргэсэн зурвас, төрсөн өдрийн мэндчилгээ зэргийн хамтаар худалдан авах боломжтой.

“Pocket CU” аппликейшны мэдээллээр, 30-аас дээш насны хүмүүс ийм алтан гулдмайг хамгийн ихээр худалдан авч байгаа бөгөөд нийт борлуулалтын 41 гаруй хувийг эзэлж байна. Харин 40-өөд насныхан нийт борлуулалтын 35.2 хувийг, 50-аас дээш насныхан 15.6 хувийг, 20-иод насныхан 6.8 хувийг тус тус эзэлж байна.

“Шар металл”-ын үнийн өсөлтөөс үүдэн Өмнөд Солонгост алтан гулдмай, зоосны эрэлт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөж, 5 тоннд хүрсэн тухай Дэлхийн алтны зөвлөлөөс /WGC/ саяхан гаргасан тайланд дурджээ. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Өмнөд Солонгос дахь алтны борлуулалт хамгийн огцом дээд өсөлтөд хүрлээ.

“Ерөнхийдөө дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унаж буй тодорхойгүй энэ үед дотоодын хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтыг эрэлхийлэхийн хэрээр алтан үнэт эдлэлийн эрэлт нэмэгддэг” гэж UOB банкны зах зээлийн стратеги, дэлхийн эдийн засаг, зах зээлийн судалгааны албаны дарга Хэнг Кун Хау хэллээ.

Солонгосын алтны биржийн мэдээлснээр, алтны үнэ 3.75 грамм буюу 0.13 унц нь 456 мянган вон /335.3 ам.доллар/ болж дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин эсрэгээрээ Солонгосын воны ам.доллартай харьцах ханш нь он гарснаас хойш 5 хувиар суларсан бөгөөд одоогоор 1,358.7 байна.

Алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаатай зэрэгцэн Азийн орнуудын залуучуудын дунд алтанд хөрөнгө оруулах сонирхол сүүлийн үед нэмэгдэж байгааг WGC тэмдэглэжээ. WGC-ийн Төв банкуудын тэргүүн Шаокай Фан CNBC телевизэд ярилцлага өгөхдөө "Азийн олон улс орон инфляц болон санхүүгийн тодорхойгүй байдалтай тулгарч байна. Залуу хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэх, хамгаалахын тулд алт худалдан авч байгаа нь утга учиртай" гэлээ.

Азийн хамгийн том эдийн засаг болох Хятадын хэрэглэгчид ч мөн адил алт худалдан авч, 1 грамм жинтэй жижиг алтыг саванд цуглуулах нь хятад залуусын дунд трэнд болж байна. Хятад улс 2023 онд Энэтхэгийг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том алтан эдлэл худалдан авагч болсноор гулдмайн эрэлтээр тэргүүлж байна.

Үүнээс гадна өнгөрсөн онд АНУ-ын жижиглэн худалдааны томоохон компани болох Costco 1900 орчим долларын үнэтэй нэг унц алтан гулдмайг худалдаж байсан билээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 23 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.