“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна


5-р сарын 10
10 цаг 38 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-д ажиллалаа.

“Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Мөн Өмнөговь аймагтаа 3.5 сая мод тарихаар батламжилсан.

Энэ хүрээнд гурван үе шат бүхий “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус компани нийт 63.5 сая модыг тарьж ургуулан, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-д үндэслэн 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, судалгаа, инновацыг дэмжих, ойжуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, 63.5 сая модыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан нийт 22 мянган га талбайд тарих юм. Үүнд:

  • Доройтсон ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 42 сая мод,
  • Эвдэрч, эзгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилгоор 10 сая модыг,
  • Цөлжилтийг сааруулах, заган ойг нөхөн сэргээх зорилгоор 6.5 сая мод,
  • Голын татмыг ойжуулах замаар урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод,
  • Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 500 мянган мод,
  • Агро-ойн зурвас, жимсний аж ахуй байгуулах зорилгоор 400 мянган мод,
  • Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах зорилгоор 3,900 модыг тус тус тарих тооцоолол гаргасан байна.

Үүнээс Өмнөговь аймгийн нутаг, Богд Хан уулын бүс, уурхайн талбайд 2022-2023 онд 220 мянга гаруй мод тарьж ургуулан, 900 мянга гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

“Оюу толгой” ХХК нь Ханбогд суманд Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг 2010 онд байгуулж, говийн бүс нутгийн 50 гаруй зүйлийн ургамлыг үрээр үржүүлэх туршилтыг хийснээс 48 зүйл ургамал амжилттай ургасан байна.

Энэ туршлагадаа үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсийн ургамлын үрийн банк бүхий генетик нөөцийн төвийн бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.

Говийн бүсэд ойжуулалтыг амжилттай хийхийн тулд тухайн бүс нутгийн уур амьсгалд дасан зохицсон, амьдрах чадвартай ургамлыг үрээс үржүүлэн тарих нь хамгийн тохиромжтой бөгөөд говийн ургамлын генетик нөөцийг бүрдүүлэх нь нэн ховордсон мод, ургамлын зүйлүүдийг хамгаалах, цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад онцгой ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв.

Түүнчлэн тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн таван суманд мод үржүүлгийн бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар 500 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Цогт-Овоо суманд, 250 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд тус тус байгуулжээ. Манлай, Сэврэй, Баян-Овоо сумдад мод үржүүлгийн газар байгуулах ажлыг 2024 онд багтаан гүйцэтгэнэ.

Тус мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт, эхний хоёр жилийн санхүүжилтийг “Оюу толгой” ХХК хариуцаж, гурав дахь жилээс сонирхол илэрхийлсэн иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, хүлээлгэн өгөх юм.

Мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт нь мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжиж, нэмэлт орлоготой болгох, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэдгийг “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны менежер Д.Самданжигмэд онцлов.

Цаашид мод үржүүлгийн таван газрыг шинээр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг багцаар нь нийлүүлж, угсралтыг гүйцэтгэх бөгөөд компани өөрийн хэрэгцээний тарьц, суулгацыг эдгээр мод үржүүлгийн газраас болон зах зээлээс худалдан авна гэдгийг хэллээ.

Мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилтын хүрээнд 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га газрыг амжилттай нөхөн сэргээсэн талаар танилцуулав.

Цаашид тус компани нь бичил уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Дархан-Уул аймгийн Шарынгол суманд 187 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 40 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 15 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 23 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 29 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 57 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.