С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай


5-р сарын 10
15 цаг 19 минут
               -БАЯНХОНГОРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА-
 
ЭМЯ, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, сум, багийн Засаг дарга 380 гаруй хүн оролцож, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл авч, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй үйл явц, тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцан, цаашдын зорилго зорилтоо тодорхойлж буй юм. 


Зөвлөгөөний нээлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийж хэлсэн үгэндээ 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас салбарт гарсан ухралтыг зогсоож, зарим талаар цар тахлын өмнөх түвшинд хүргэж чадсаныг тэмдэглэв.


Сайд Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгын хэрэгжилтийг “дунд зэрэг” гэж үнэлсэн ба цаашид бид олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагаа өөрчилж, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод “2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч, 2012 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан салбарын хуулиудыг шинэчлэх ажлыг эхлүүлж, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлууллаа. 
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.


Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ дурдсан.


Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож баянхонгорчуудын эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг захилаа.


ЭМЯ энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/208 тоот тушаалаар Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г батлуулан, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх  цогц арга хэмжээний төлөвлөгөөг бусад яамдын оролцоотой хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.


Удирдах ажилтны зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавилаа.  Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан бол Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өглөө.


Зөвлөгөөний үдээс хойшхи хуралдаан “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар үргэлжилж байна. ЭМЯ, ЦХХХЯ хамтран зохион байгуулж буй уг сургалтаар ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал  Т.Батбилэг “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт”, И-Монгол академийн Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ”, ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Н.Гантулга “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.