Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна


5-р сарын 10
15 цаг 24 минут

       Тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн зорилтуудыг хангахад зуслангийн оролцоог нэмэгдүүлэх 21-р зууны чадвар чадамжуудыг залуучуудад эзэмшүүлж хариуцлагатай хойч үеийг төлөвшүүлэх, зорилго бүхий “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА” сэдэвт Хүүхдийн зуслангийн үндэсний зөвлөгөөн, олон улсын сургалт өнөөдрөөс эхлэн 13-ны өдөр хүртэл зохион байгуулагдах юм.

Энэхүү зөвлөгөөнд төрийн болон ТББ-ын төлөөлөл, зуслангуудын удирдлагууд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож байгаа бөгөөд үйл ажиллагаанд хамрагдсанаар:

Хүүхдийн хөгжлийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого,

Зуслангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд

Зуслангийн үйл ажиллагааны шинэ мэдлэг мэдээлэл, ирээдүйн чиг хандлага

Олон улсын болон бус нутгийн шилдэг туршлагуудаас суралцах

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын дарга Т.Ихтамир: Хүүхдийн эрхийн тухай хууль, МУ-ын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хөгжих эрхээ эдлэхэд төрийн бодлогоор дэмжих, тэдний амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хөгжлийн үйлчилгээг хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улсын хүн амын 1.2 сая нь 0-18 насны хүүхдүүд байгаагаас зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах насны 680,000 гаруй хүүхдүүд байдаг.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 55 зуслан үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 2023 оны байдлаар 43 зуслан идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж, нийт 73,964 хүүхэд хамрагдсан байна.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт 2021-2023 онд төрийн дэмжлэгтэйгээр 3000 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй хамруулсан бол энэ жил буюу 2024 онд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт сум, баг, хорооны хүүхдүүдийг тэгш хамруулах, хамрагдалтыг анхан шатны нэгж рүү чиглүүлж, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр 10,000 хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.

Цаашид Хүүхдийн зуслангийн хүний нөөцийн бодлого, хөрөнгө оруулалтын асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажиллана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.