Дмитрий Медведев: Оюутнуудыг цаазаар авах ёстой


11-р сарын 3
13 цаг 44 минут

Уфа хотын Советский/Зөвлөлтийн/ дүүргийн шүүхээс дөрвөн оюутныг зохион байгуулалттай бүлэглэл байгуулж террорист халдлага үйлдсэн хэргээр баривчилсан гэж Башкирийн шүүхүүдийн хамтарсан хэвлэлийн алба мэдээлэв. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тэд "Украинд тусгай ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Башкирийн эрх баригчдын ажлыг тогтворгүй болгох зорилгоор, төмөр замын цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтээхийг оролдсон" гэжээ.

"Шүүх мөрдөн байцаагчийн хүсэлтээр, дөрвөн яллагдагчийг арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ" гэж Башкирийн шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг Интерфакс агентлагаас иш татан мэдээлэв. Гурван 18-н настай, нэг 17-н настайшүүгдэгчийг террорист ажиллагаа явуулахыг завдсан, алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа талаар тус агентлагаас тодруулжээ. Эрүүгийн хуулийн эдгээр зүйл анги 12-20 жил хорих ял оноодог.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хэргийн яллагдагчаар 18 настай Фаррухжон Зокиров, Мустафа Шахбазов, Эмин Садыгов болон түүний 17 настай дүү нар байгаа юм. Мустафа Шахбазов өөрийн “ВКонтакте” хуудсандаа ОХУ-ын Дотоод хэргийн яамны Уфа хуулийн дээд сургуульд сурдаг, тулааны урлаг, рэп урлагт дуртай гэж "Коммерсант" сонинд бичжээ. Эмин Садыгов Уфа хотын нисэхийн коллежид, дүү нь Муса Гареевын нэрэмжит агаарын десантын кадет корпуст сурдаг.

Шүүхийн хэвлэлийн албаны мэдээлснээр шүүгдэгчид "Украинд тусгай ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Башкирийн эрх баригчдын ажлыг тогтворгүй болгоно хэмээн найдаж" төмөр замын цахилгаан хэрэгслийг гэмтээхийг дор хаяж таван удаа оролдсон гэж тэмдэглэжээ. Эдгээр дөрвөн оюутны хоёрыг өнгөрсөн сарын 27-нд Башкирийн “ФСБ” буюу ҮАХА-ны ажилтнууд Куйбышевын төмөр замын гол гарцын баруун “Белая" постыг шатаах гэж байхад нь баривчилсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлэв.

Уфа дүүргийн шүүхийн шийдвэр гарсан өдөр Аюулгүйн зөвлөлийн дэд дарга, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өөрийн “Telegram” сувагтаа "хорлон сүйтгэгчид" болон ийм хүмүүст цаазаар авах ял оноох ёстой гэжбичжээ.Тэрээр цэргийн дайчилгаа эхэлснээс хойш пайчилгааны байрыг галдах зэрэг янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа нэмэгдсэнийг дурдаад Медведев үүнийг "хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оногдуулах ялыг сэргээх сайхан боломж" гэж бичсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.88.159Жрод   • 2022, 11 сарын 7. 20 цаг 57 минут

Тийм.ч.муу.биш.ажил.байна..тусгаар .улсад.халдаж.аллаг .хүчирхийлэл.үйлдэх.нь.тийм.сайн.гэжүү



Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.