Голомт банк IPO гаргалаа


11-р сарын 10
7 цаг 33 минут

2022 он Банкны салбарын томоохон шинэчлэлтийн жил болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл 2022 онд банкны салбарт сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарлаа. Түүний нэг нь банкнуудын хувьчлал юм УИХ-аас “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж системийн нөлөө бүхий таван банк буюу Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкийг 2022 оны зургаадугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй хувьцаат банк болох шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг арилжааны банкууд эергээр хүлээн авч хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэн дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдэв. Үүний өмнө Төрийн банк нь IPO гаргаж хувьцаат компани болсон юм.

Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгох чухал алхам болох юм.

Нээлттэй хувьцаат компани гэдэг бол өөрийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд буюу иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй худалдаж, компанийн засаглалын хувьд ил тод, нээлттэй болохыг хэлнэ. Нөгөө талаас иргэд маань хувьцаа эзэмшсэнээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг нээж байгаа үйл явдал юм.

 

ИРГЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛСНООР БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ

 

Өнгөрсөн есдүгээр сард Төрийн банк өөрийн IPO гаргасан тэр үед гүйцэтгэх захирал О.Гантөгөлдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зарим иргэн Төрийн банк хувьчлагдаж байна гэсэн буруу ойлголттой байна. Төрийн банк нь хувьчлагдах бус, хөрөнгийн зах зээлийн зарчмын дагуу хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болж байгааг ойлгох хэрэгтэй. Банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноороо, нэгдүгээрт өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг бий болгоно. Хоёрдугаарт дундаж давхаргын иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж давхар нээгдэж байгаа. Манай банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Иймд иргэд, харилцагчид маань хамгийн найдвартай, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол манай банкны хувьцаа хамгийн зөв сонголт байх болов уу” гэсэн.

Төрийн банкны хувьд нэгж хувьцааны үнэ 590 төгрөгөөр худалдаалж байсан бол Голомт банкны нэгж хувьцааны үнэ хараахан гараагүй байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр болжээ. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлнэ. Мөн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу хоёр компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийджээ.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Түүнчлэн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэснийг СЗХ мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ32 минут 11 секундын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.