“Үг”-ээр огцруулдаг болсон бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явна шүү


11-р сарын 11
7 цаг 20 минут

Монголчуудын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Хэдэн сарын өмнө ийм тоо гарсан. Энэ өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй нь лавтай. Ухаалаг гар утастай л бол фейсбүүк, твиттер хэрэглэхээс эхлээд бүгдээрээ цахим ертөнцөд амьдардаг болчихсон.

Цахим сүлжээний сайн тал их бий. Цаг хэмнэнэ. Явдал гамнана. Гэхдээ энд ашигтай, хэрэгтэй талуудыг нь нурших нь илүүц биз ээ.

Харин муу талуудаас нь ярихаас аргагүй болж байна. Шуудхан хэлэхэд, цахим сүлжээ “цаазын тавцан” болчихлоо. Захиалагч нь улстөрчид, гүйцэтгэгчид нь тролл нэртэй “хөтлөгчид”, хэрэглэгч буюу дагаж савагчид нь цахим сүлжээний жирийн хэрэглэгчид болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид цахим сүлжээг улс төрийн бүхэл бүтэн акцын талбар болгожээ.

“Сэвсээр” байгаад төрийн шийдвэр гаргуулдаг болсон байна. Хамгийн эмгэнэлтэй нь төр цахим сүлжээнд хөтлөгдөж шийдвэр гаргадаг болов.

Сар гаруйн өмнө Хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийг “...Улны айл” гэсэн үгнээс болж унагасан. Цахим “цааз” явагдсан. Д.Сарангэрэл өргөдлөө өгсөн. Тэр даруйд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж сайдын ажлаас нь чөлөөлсөн.

Д.Сарангэрэл нэг их олон юм яриагүй явчихсан. Ажлаа өгсөнийхөө дараахан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “..Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн” гэсэн. Энэ үнэн.

Ер нь бол тэр үед Д.Сарангэрэл яагаад, ямар үндэслэл, зорилгоор ярьсан бэ гэдгийг хэн ч тоогоогүй. Яг үнэндээ тэгэх боломж бага байсан л даа. Сөхөө өгөлгүй, сэхээ авахуулалгүй “сэвж” дайрсан. “...Ийм учиртай юм байна” гэвэл хамт “цаазлуулна” гэж айцгаасан биз.

Яг үнэндээ тэр үгийг Д.Сарангэрэл ажил хэргийн хүрээнд л ярьсан байдаг. Хөдөлмөрийн яам ч угаасаа тийм түвшний иргэдэд голчилж төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин Д.Сарангэрэл “...Улны муусайн новшнууд” гэсэн бол бид гомдож болно. Тэгсэн бол сар гаруйн өмнөх шигээ харааж, зүхэж байгаад далдруулах эрхтэй л дээ.

Нөгөөтэйгүүр, Д.Сарангэрэл тэгж хэллээ гээд бид нар нэг их гомдоод, бачимдаад байх шаардлагагүй. Угаасаа бүгдээрээ л “ул”-ны амьдралтай байна. Энэ амьдрал маань төрд орж нийтийн хөрөнгийг хулгайлдаг бүлэглэл далдарч, баялгийн тэгш хуваарилалт бий болохоос нааш сайжрахгүй. Тэгж байж л монголчуудын ахуй амьдрал “ул”-наасаа өгсөнө. Гашуун боловч үнэн нь энэ. 

Бас бид их давилуун. Нэрэлхүү ч гэмээр юм уу, нэг тийм хачин зантай. “...Хүнд муугаа үзүүлэхгүй” гэж ирээд л нэрэлхэнэ. “...Хөөрхий минь” гэвэл “...Доромжиллоо” гэж давилуунтана. “...Эзэнт гүрний үр сад” гэж онгирдоггүй юм бол өөрөөр цөсөө хөөргөөд байх шалтгаан бидэнд алга.

Хариугүй бага цалинтай. Тэгчихээд өр тавьж, лизинг хийж байгаад л үнэтэй гар утас, брэнд өмсөнө. Хамгийн тэнэг нь гаднаа ийм чанарлаг атлаа өдөржин хуушуур пирошки ходоод руугаа чихдэг. Өвчний эх үүсвэр нь тэр болдог. Ийм л “ул”-ны сэтгэхүй бидэнд бий. Энэ мэт үнэнийг хаанаа нуух билээ дээ.

Хамгийн гол нь улстөрчид биднийг ийм байлгах дуртай. Тий байлгаж байж санасан саналаа авч, сарвайсан суудалдаа хүрдэг.

Тэр нь ч хэдхэн хоногийн өмнө болсон бас нэг “цахим цааз”-аар илэрч байгаа юм. Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг бас л тийм байдлаар явуулчихлаа. Гэнэтхэн л нэг орой түүний жил гаруйн өмнө гадаадад хуралд оролцож ярьсан бичлэг нь тарсан. Цахим сүлжээнд жинхэнэ нүдсэн. Б.Болор-Эрдэнэ эхлээд “...Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм.

Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна.

Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй” гэж цахим хуудастаа бичиж үзсэн. Тэгээд болоогүй. Дайралт улам ширүүссэн. Тэгсэний дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Тэгэхдээ хэдэн айхтар үг хэлчихнэ лээ. Тэрбээр “...Шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. ...Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технологи, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хоргодоод үлдвэл дасч, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш, ганцаарддаг гэдгийг мэдэрлээ” гэсэн.

Товчхондоо, Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын огцрох өргөдлөө өгснийг Засгийн газар яаж томъёолж аваад шийдвэр гаргасан нь сонин байна. “...Тийм үг хэлсэн учраас”, эсвэл “...Цахим сүлжээнийхэн шүүмжилсэн учраас огцруулна” гэсэн хууль, дүрэм Монголд одоогоор байхгүй. Тэгэхээр энэ хоёр экс сайд Засгийн газартай шүүхдэлцвэл шууд ялна.

Ерөөс Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын кэйс дахин давтагдаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, төр цахим сүлжээний аясаар шийдвэр гаргах нь маш аюултай. Үүнийг дагаад “...Төрийн сонгуулийг яах гэж явуулдаг вэ” гэдэг асуулт ч асуудал болж босч ирнэ. Хэн нэгний ярьсан хэлснийг, энэ “цааз” даварвал яриагүй, хэлээгүйг ч технологийн аргаар “сэвж” засгийг шахаанд хийдэг явдал гаарна. Угтаа нэг сонгуулиар гарч ирсэн төр дараагийн сонгууль хүртэл өмнөх ажлаа л хийдэг байх учиртай.

Үүнийг Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарах ёстой. Яг үнэндээ цахим сүлжээний тролл ажиллагаанд автаж, “цахим цааз” хийдэг түүнээс өөр Ерөнхий сайд дэлхийд байдаг ч үгүй байх, сонсоогүй. Лав л Америкийн ерөнхийлөгч, Английн ерөнхий сайд багийнхаа иймэрхүү асуудлыг өөрөө шийддэг юм байна лээ. Зайлуулдаггүй. Харин Л.Оюун-Эрдэнэ ингэж нөлөөнд автаж, попорч шийдээд байх ахул эцэстээ төрд сэтгэлтэй, зоригтой ажилладаг хүнгүй л болно.

Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч хамаагүй ярьдаг. Ороогдохоор үг олныг хэлдэг. ЗГХЭГ-ын дарга, дараа нь Ерөнхий сайд болоод юу юу ярьсныг нь жагсаагаад бичвэл Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын дэргэд жинхэнэ аюул болохоор үг маш олон бий шүү. Тиймээс хэлсэн үгнээс нь болоод огцруулдаг болж байгаа юм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явах болно шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.229.120.244zochin   • 2022, 11 сарын 18. 8 цаг 32 минут

Turkuudiin ertnii nutag ni mongol bsan gej yarij bsan shu turk ertnii tureg 2 yamarch hamaagvi gazar nutgaa hudaldsanaas yalgaagvi

192.82.70.235Иргэн   • 2022, 11 сарын 13. 6 цаг 29 минут

Манай эрх мэдэл мөнгөтэй бүүр тодруулбал хувийн ТВ сайтуудтай хэвлэл мэдээлэлтэй баячууд өөрт таалагдаагүй болон өрсөлдөгч гэдэг өнцөгөар бүхнийг өөрийн харьяалалд байлгахын тулд олныг буруу бүүр эвлүүлэгээр сэвж захиалгат гүтгэлгийг хар масс ашиглан нэгнийгээ Намнах үйл ажиллагааг зогсоохгүй бол Засгийн газраа дотоодоо ч тэр гадна талд ч муухай харагдуулж нэр хүндийг унагаж байна.Эдгээр нөхдүүд намын нэрээр УИХ д Засгийн газарт ч байгаа бол Намаас хариуцлага ярихгүй бол би Баян би Мөнгөтэй гэсээр намын нэр хүнд олны итгэлийг гутаан доромжилж

192.82.74.51Зочин   • 2022, 11 сарын 11. 8 цаг 07 минут

Данхар ОЮУЭРДЭНЭ тэнэг ээ зайлаарай



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна9 цаг 42 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.