Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх 2023 он


11-р сарын 15
9 цаг 44 минут

УИХ, улсын 2023 оны төсвийг өнгөрсөн баасан гараг /2022-11-11/-т баталсан. Ингэхдээ цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ.

Цар тахлын тухай хууль сунгагдана, сунгагдахгүй, иргэд ипотекийн зээлээ хойшлуулна, хойшлуулахгүй гэсэн мэтгэлцээн УИХ 2023 оны төсвийг хэлэлцэх явцад гарч иргэд, мэргэжилтнүүд энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тодруулбал энэ төрлийн зээлийг хойшлуулах нь “бий болсон ипотекийн зээлийн тогтолцоо нурах аюултай” гэсэн сануулгыг эдийн засагчид, зах зээлийн шинжээчид нийгэмд өгч байсан юм. Гэвч энэ мэтгэлцээнд хууль тогтоох дээд байгууллага УИХ цэг хатгаж дээрх шийдэлд хүрсэн болов уу. Ипотекийн зээлийн бүтцийг нураахгүй авч үлдэх нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол ипотекийн зээлийг харах зөвхөн нэг өнцөг нь. Түүнээс бус төгс шийдэл нь биш байх магадлалтай.

Иргэдийн зээлийн эргэн төлөлт эхэлснээр ипотекийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэсэн гүехэн ухуулга энэ хооронд өрнөөд амжсан. Иргэдийн эргэн төлөлт сайн байх нь зээл олголтод баг зэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй нь тодорхой.

Ипотекийн зээлийн сарын эргэн төлөлтийн нийт дүн 40 орчим тэрбум төгрөг. Түүний 40 хувь нь цар тахлын үед эргэн төлөгдөж байсан. Тэр хэмжээгээр иргэдэд зээл болон очсон байх жишээтэй. Харин одоо зээлээ хойшлуулсан 60 хувь нь төлж эхлэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн эргэн төлөлтөөр олгогдож байсан зээлийн эх үүсвэр 60 хувиар нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн 40 орчим тэрбум төгрөгийн 60 хувь гэдэг бол ердөө 24 тэрбум төгрөг байна. Энэ хэмжээний сэргэлт ипотекийн зээлийн хүрээнд гарна.  Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд  зээлийн гол эх үүсвэрийг гаргаж байсан. Тухайлбал, 2021 онд төвбанк болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон байх юм. Нэг жилд хамгийн олон өрхөд олгосон ипотекийн зээл байсан гэж зарим эдийн засагчид 2021 оны онцлогийг тодорхойлжээ. Энэ үнэн биз.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Цар тахлын тухай хууль, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанк Засгийн газарт ипотекийн зээлийг 2023 онд багтаан хэлсэнчлэн  шат дараатай шилжүүлнэ. Тэгэхээр уг зээлийн хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээнэ.

Ер нь 2013 оноос эхлэн Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ. Монгол Улсад жилд 30,000-40,000 орон сууц өнгөрсөн хугацаанд ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгддэг гэсэн дүн мэдээ бий. Сүүлийн жил /2022 онд/ ипотекийн зээл хомсодсон тул зах зээлд борлогддог орон сууцны 54 хувь нь борлогдоогүй гэсэн албан бус мэдээлэл байна. Зах зээл дээр борлогдоогүй үлдсэн орон сууцыг бүртгэдэг албан ёсны төрийн байгууллага байхгүй. Түүнээс гадна захиалга урьдчилан авдаг, гэрээгээр олон аж ахуй нэгж байгууллага, иргэн орон сууц борлуулдаг тул мэдээллийг нарийн гаргах боломж маш бага байх магадлал тун өндөр байна. Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх  2023 он гарахад 45 хоног үлдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



64.119.25.249зочин   • 2022, 11 сарын 15. 11 цаг 51 минут

ЗГ мөнгөгүй бондын зээл авах мөнгө хэвлэх л үлдэнэ. Хангалттай хойшлуулсан дахиад хойшлуулвал монголын бүх иргэд хохирно. Тэд л энэ зөрүүний хүүг төлнө. Банк хүүний зөрүүг авдаг учраас тэдэнд ашигтай. Энгийн тооцоо энэ. Сүржигнээд ажлын хэсэг гаргаад байх худлаа тоглолт.



Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 54 минутын өмнө2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ8 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.