19 тэрбум төгрөгийн дугуйны тендерийг ингэж хайнга хийдэг юм уу? Эрдэнэт үйлдвэрийнхээн


11-р сарын 18
7 цаг 10 минут

 Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өдөр тутам тасалдалгүй хэвийн явагдах ёстой. Энэхүү үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, шаардлагатай бол хуульд зааснаар тендер зарладаг. Харин зарим нэг үйл ажиллагаа нь учир дутагдалтай явагддаг бололтой.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр яаралтайгаар, бэлэн байгаа хүнд даацын 33.00R51 дугуй худалдан авах 19 380 000 000 /арван есөн тэрбум гурван зуун наян сая төгрөг/ төгрөгийн тендер 2022-11-04-ны өдөр нээлттэйгээр зарласан. Улмаар тендер оролцогчдоос нэмэлт мэдээлэл шаардаж тухайн байгууллагууд дугуй үнэхээр бэлэн байгаа эсэх, байгаа бол зураг бичлэгийг илгээ гэсэн “үүрэг даалгавар” өгсөн байгаа юм. Уг нь яаралтай, бэлэн дугуй худалдан авах тендер болохоор гэрэл зураг болон бичлэгийн баримтыг оролцогчдоос нэхэх бус харин өөрсдөө түргэн шуурхай шалгах нь зүйд нийцмээр. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрынхан сэтгэл дутсан уу? Оролцогч байгууллагуудад итгэсэн үү? Аль нэг байгууллагыг ялуулахын тулд бодит байдлыг нуусан бололтой бодит дугуй байгаа эсэхийг шалгасангүй. Яагаад шалгаагүй эсэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрын дарга Энмандахаас тодруулахад: “Тендерт оролцсон байгууллагуудаас материал ирүүлсэн.

Харин өөрөө очиж шалгаагүй гэдэгт хардах эрхтэй болохоор хардаж болно.” гэв Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2020, 2021 онуудад тус бүр гурван удаа тендер зарласан боловч ялагчаа тодруулж чадаагүй. Улмаар дөрөв дахь удаагаа гэрээлэн худалдан авалт хийчихсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхойгоор нэг компанийг хоёр жил дараалан ялуулсан. Энэ жил гурав дахь удаагаа ялуулахаар “санаархаж” байж болзошгүй байгаа юм. Төсвийн мөнгө дуусдаггүй гэсэн үзлээр удаа дараа нэг л байгууллагыг ялуулж байж болзошгүй энэхүү хардлага дагуулсан тендерийн талаар бид эргэж мэдээлэх болно. Холбоотой мэдээлэл: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дугуйн тендер булхайтай явагдах уу?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.161.44Зочин   • 2022, 11 сарын 18. 12 цаг 44 минут

Ugaasaa 1 yaldag kompanytai shdee manai deer

192.82.86.221Зочин   • 2022, 11 сарын 18. 8 цаг 19 минут

Үүрийн туяа гэдэг голигор авгай ГОК-ын тендер мөнгө 2оор тоглоод дууслаа. Анандбазарын Багабаньдаар тавиулсан энэ хулгайч авгайг зайлуулаачээ



Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.