“Катар-2022”-Хамгийн хамгийн...


12-р сарын 2
8 цаг 29 минут
 

Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг

ДАШТ-д оролцож буй 31 баг 26  тоглогч авчирсан бол Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой иржээ.

Хамгийн намхан хөлбөмбөгчин

Ильяс Шайр 158 см-ийн өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг "Катар -2022" ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн.

Хамгийн өндөр тоглогч

Голландын багийн хаалгач Андрис Нопперт 203 см өндөртэй. Тус баг хэсгийн гурван тоглолтыг хожиж, шигшээ 16 багт албан ёсоор шалгарсан анхны баг болсон.

 

Хаана төрсөн бэ?

"Катар-2022" ДАШТ-д мэдүүлгээ өгсөн нийт хөлбөмбөгчдөөс 137 нь төрсөн нутгийнхаа нэрийн өмнөөс биш өөр улсын нэр дээр тоглож байна. Марокко улсын шигшээ багийн 26 тамирчны 14 нь өөр улсын иргэн аж.

ДАШТ-д анх удаа эмэгтэй шүүгчид ажиллалаа

Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга ( Руанда), Ёсими Ямисита (Япон) нар ДАШТ -д ажилласан анхны  эмэгтэй шүүгчид боллоо.

Хамгийн өндөр үнэлгээтэй баг

Английн шигшээ багийн тоглогчдын үнэ нь 1.26 тэрбум еврогийн үнэтэй. Кэйне, Стерлинг, Мэйсон Моунф, Сака, Грилиш гээд Премьер лигийн тоглогчид өндөр үнэлгээтэй. Английн шигшээ багийн дийлэнхийг Премьер лигт тоглодог тоглогчдоос бүрдүүлсэн.

 

Хамгийн хямд үнэлгээтэй баг

Катарын багийн тоглогчид нь 14.9 сая евро буюу Английн багаас 90 дахин бага үнэлгээтэй аж.

Легионерийн цуглуулгатай баг

Сенегал улсын шигшээ баг нь 100 хувь легионер тоглогчдоос бүрджээ. Өөрөөр хэлбэл, шигшээд дуудагдсан нийт 26 тоглогч нь бүгд Европын аль нэг улсын лигт тоглодог юм байна. Лидер Мане нь Байер Мюнхенд тоглодог ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн ч баг нь хэсгийн сүүлчийн тоглолтод Эквадорын багийг 2:1-ээр хожсоноор Голландын араас А хэсгээс хоёроор шалгарлаа.

 

Анх удаа ДАШТ-д зодоглож буй баг

Катар зохион байгуулагч орны эрхийг эдэлж, томчуудтай хөл зөрүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож Голланд, Эквадор, Сенегалтай А хэсэгт таарч, нэг гоол оруулж, долоон гоол алдлаа. Тус баг хэсэгтээ гурав хожигдсоноор ДАШТ-ийг орхисон ч ДАШТ-д анх удаа оролцсон гэдэг түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Хамгийн залуу тоглогч 

Юссуфа Мукоко 17 насандаа ДАШТ-д оролцох мэдүүлгээ өгч, ДАШТ-ий нээлтийн өдөр 18 хүрчээ.

Хамгийн хөгшин тоглогч

Мексикийн хаалгач Альфред Талавера нь өдгөө 40 настай.

Дамжуулалтын мастер

"Катар-2022" ДАШТ оролцож буй тоглогчдоос хамгийн олон гоолын дамжуулалтыг өгсөн тоглогч бол Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер. Тэр өөрийн оролцсон  ДАШТ-үүдэд нийт зургаан гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тэргүүлж буй аж.

ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч

Өмнөх дөрвөн ДАШТ-д тоглосон 19 тоглолттойгоо нийлээд нийт 21 тоглолтыг Месси хийжээ.

 

Хамгийн залуу баг

Н хэсгээс Португалийн араас шигшээ 16-д шалгарах өндөр магадлалтай болсон Гана улсын үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас нь 24.7 ажээ.

 

Хамгийн хөгшин баг

Уэльсийн багийг 2:0-ээр хожиж, "Катар-2022" ДАШТ-ий нэгэн сенсацийн эзэн болсон Ираны баг хэсгийн сүүлчийн тоглолтод АНУ-тай тэнцвэл хэсгээсээ хоёроор шалгарна. Тус шигшээ багийн дундаж нас 28.9 юм байна.

 

32 баг оролцсон сүүлчийн ДАШТ

"Катар-2022" ДАШТ-ээс хойш нийт 48 улсын шигшээ баг оролцдог болох журмыг ОУХБХ-ноос баталжээ.

 

Хамгийн олон тоглогчоо илгээсэн баг 

Байер Мюнхен багт зүтгэж буй 17 улсын 17 тоглогч энэ ДАШТ-д өөр өөрийн улсаа төлөөлөн оролцож буй. Мане гэхэд л сүүлийн мөчид бэртэл авсны улмаас ДАШТ -ийг өнжиж буй учир 16 нь тоглож байна.

Хамгийн залуу дасгалжуулагч

Аргентинийн шигшээ багийг удирдаж буй Лионель Скалони нь өдгөө 44 настай.

Хамгийн настай дасгалжуулагч

Өдгөө 71 настай Луй Ван Галл Голландын багийг гурав дахь дэлхийн аваргадаа удирдан оролцож буй. Тэрбээр "Катар- 2022" ДАШТ -д Голландын баг түрүүлэх боломжтой гэж хэлсэн.

 

Хамгийн олон гоолын эзэн

Германы үндэсний шигшээ багийн довтлогч өмнөх ДАШТ -үүдэд нийт 10 гоол оруулсан. Түүнийг гүйцэх тоглогч алга. Одоогоор Роналдо найман гоолтой болсон. Харин Мюллер хоёр тоглохдоо гоолоо нэмж чадаагүй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 56 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.